жаргал
Тайлбар
- 1.Бие сэтгэлийн зовлонгүй, баясгалантай байдал
- 1.Хурдан морины уралдаанд есөд ирсэн морь.
Нийлмэл үг
жаргал даах — амар амгалан, баяр баясгаланг зүй зохистой эдлэх
жаргал эдлэх — амар амгалан, баяр баясгаланг эдлэх
жаргал эрэх — а.амар амгаланг эрж хайх; б.биеийн амар, зугаа цэнгэлд дурлах
цэнгэл жаргал — жаргал цэнгэл
Хэлц үг
Буян ирвэл бодтой
Жаргал ирвэл жадтай
Жаргал жаран хөлтэй
Жаргал жаргаахдаа байдаг
Зовлон зовоохдоо байдаг
Жаргал ирвэл дан дангаар
Зовлон ирвэл давхар давхраар
Жаргал хөөвөл эрдэм хаана олдох вэ
Эрдэм хөөвөл жаргал хаана мундах вэ
Жилийлгэх хүнд
Жаргал амсуулдаг
Зовлон ирвэл хосоор
Жаргал ирвэл дангаар
Зовлон их бага гэж ялгагддаггүй
Жаргал сайн муу гэж танигддагүй
Зовлон туйлдвал
Жаргал ойртдог
Зовлон үзэхгүйгээр
Жаргал олдохгүй
Зовуур нь өмнөө
Жаргал нь хойноо
Нойр хэмээгч биеийг тэжээх боловч
Унтаж хэтэрвэл өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт боловч
Жаргаж хэтэрвэл зовлон ирнэ
Сайн муу хоёрыг сэтгэлээс ялгадаг
Тос ус хоёрыг үйлдвэрээс таньдаг
Үнэн худал хоёр сүүлдээ тодордог
Жаргал зовлон хоёр өөрөөс болдог
Жаргал зовлон хоёр үйлээс тодордог
Сайн муу хоёр сэтгэлээс ялгардаг
Тус хор хоёр үйлдлээр илэрдэг
Хүчрийн ард
Жаргал нуугддаг
Хоршоо үг
аз жаргал — зол жаргал
амар жаргал — төвшин жаргал
баяр жаргал — хөөр жаргал
буян жаргал — аз жаргал
зол жаргал — тохиол учралын сайн сайхан, баяр баясгалантай нь
жаргал зовлон — амьдралын сайн муу юмс үзэгдэл, амар амгалан гай зовлон
жаргал цэнгэл — баяр баясгалан, баяр цэнгэл
эрх жаргал — элдэв дарамт шахалтгүй дураар байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.