жишээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үлгэр, загвар
- 2.Адилтгал
- 3.Баримт
- 4.шилжсэн утгаБагцаалсан хэр хэмжээ.
- 5.ямар нэгэн төрлийн зүйлийг илэрхийлэх мэдээлэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгexample; sample
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жишээ |
|---|---|
| Харьяалахын тийн | жишээнийW |
| Заахын тийн | жишээгW |
| Өгөх орших тийн | жишээндW |
| Гарахын тийн | жишээнээсW |
| Үйлдэхийн тийн | жишээгээрW |
| Хамтрахын тийн | жишээтэйW |
| Чиглэхийн тийн | жишээ рүү |
| Олон тоо | жишээнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жишээ авах — хэлсэн ярьсан зүйлдээ жишээ олж утгыг тодруулах
жишээ болох — олонд үлгэр загвар болох
жишээ татах — өгүүлж баталж байгаа зүйлдээ, баримт болохуйц зүйлийг дурдах
жишээ үзүүлэх — а.өөрийн үйл ажиллагаагаар бусдад үлгэрлэх; б.өгүүлсэн агуулгад багтах олон юман дотроос нэг хоёрыг иш татан дурдах
жишээгээр батлах — тодорхой баримтаар батлах
жишээгээр дүрслэх — тодорхой үлгэрээр үзүүлэх
бодот жишээ — үнэнд ойр, уг байгаа жишээ
харьцуулсан жишээ — харьцуулан адилтгаж үзсэн зүйл
жишээ болгох — нотлох баримт болгох
Хоршоо үг
үлгэр жишээ — а.үлгэр дууриал; б.даган дууриаж болохуйц сайн зүйл
жишээ зураг — үлгэр загвар зураг
жишээ баримт — үнэнийг батлах, нотлох зорилгоор үзүүлэх зүйл
Товчилсон үг
ҮЖҮНХ — Үлгэр Жишээ Үлээвэр Найрал Хөгжим
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.