жолоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малыг залах битүү оосор
- 2.Машин, нисэх онгоц зэрэг техникийг чиглүүлэх, залах хэрэгсэл
- 3.шилжсэн утгаТөрийг удирдан чиглүүлэх хүч
- 4.шилжсэн утгаЧиг, зам, хэтийн зорилго
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгrein; rudder; steering wheel
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жолоо |
|---|---|
| Харьяалахын тийн | жолооны |
| Заахын тийн | жолоог |
| Өгөх орших тийн | жолоод |
| Гарахын тийн | жолооноос |
| Үйлдэхийн тийн | жолоогоор |
| Хамтрахын тийн | жолоотой |
| Чиглэхийн тийн | жолоо руу |
| Олон тоо | жолоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жолоо барих — а.морь, малын жолоог атгаж залан явах; б.жолоо мушгих
жолоо сойх — а.жолоо богиносгох; б.хантайрах
жолоо сул тавих — жолоо суллах, дураар давхиулах
жолоо сунгах — жолоо тавин сул тэшүүлэх
жолоо таталгүй — аяарлалгүй
жолоо хумхилгүй — зогсолтгүй
жолоо эргүүлэх — жолоо мушгих
жолоогоо атгуулах — жолоо шилжүүлэх
жолоогоо сулруулах — жолоогоо султгах
жолоогоо чангалах — жолоогоо чангатгах
суран жолоо — суран цулбуур
жолоо залах — чилүүлэн удирдах
жолоо мушгих — автомашиныг залуурдан явуулах
жолооны сургууль хийх — машин барих дадлага хийх
алтан жолоо — төрийн жолоо
төрийн жолоо — төрийн удирдлага
амьдралын жолоо — амьдралын зам
жолоо алдах — а.жолоогүй болох; б.бие сэтгэлээ захирч чадахгүй болох
сэтгэлийн жолоо — сэтгэлийн тэнхээ
Хэлц үг
торгон жолоо өргүүлэх — түрүүлэх
жолоо алдах — бие сэтгэлээ захирч чадахгүй хэв журмаа алдах
Балданцэрэн эмэгтэйн нүүрийг эгцлэн ширтэхгүй байхыг хичээснээ өөрийн эрхгүй жолоо алдан эмэгтэйг харсан (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
жолоо атгах — зоригоо хөвчилж, зорьсондоо чиглэх
Хувьсгалт ажилд оролцьё гэж, зориг бүхнээ шийдээд, жолоо юугаа атгаад, агуу санаа шүтээд, алсын моринд түрүүлээд... (Ц.Дамдинсүрэн, Буурал ээж минь).
жолоо барих — (бич.) удирдах, тэргүүлэх, залах
Энэ бол тэр хүмүүсийн буруу биш, тэдний жолоог барьж, тэдний хүн чанар цагаан сэтгэлийг, миний гэр, миний ах дүү амраг садан болж байвал бусдын тэр бүхэн хамаагүй гэж хордуулсан нийгмийн буруу билээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
жолоо хумхилгүй — зогсолтгүй, хар хурдаараа, нэг амьсгаагаар, шуурганд хөөгдсөн юм шиг
Дээр нартай байхад Хиагт хотоос яаравчлан гарсан арваад морьтон Да Хүрээ орох замаар жолоо хумхилгүй давхисаар нар шингэхэд их замаас салж битүү модон дундуур цувралдан галгиулав (Н.Банзрагч, Хорин нэгэн он).
жолоогий нь эвхэж тавих — зөнд нь хаях
Хэдэн жил энэ нэг юмыг хорьж, цагдаж суухав. Одоо жолоогий нь эвхэж тавиад, амар жимэр байя.
↑ аяны жолоо залах
↑ богино жолоотой
↑ өчүүхэн жолоотой
↑ торгон жолоо өргүүлэх
↑ ухаан жолоогүй
Дөрөө жийж
Жолоо сунгах
Ёр зургаадайгаас
Жолоо унаганаас
Жолоо алдвал аминд хор
Зориг алдвал ажилд хор
Жолоо охор
Сэтгэл чухал
Хоршоо үг
жолоо цулбуур — морь, малыг залах болон хөтлөх, уях оосор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.