цулбуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малыг хөтлөх, уяхад зориулж, хазаарын амгай зуузай, ногтонд бэхэлсэн дээс, суран урт оосор
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгrein, a thong for leading a horse
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цулбуур |
|---|---|
| Харьяалахын тийн | цулбуурын |
| Заахын тийн | цулбуурыг |
| Өгөх орших тийн | цулбуурд |
| Гарахын тийн | цулбуураас |
| Үйлдэхийн тийн | цулбуураар |
| Хамтрахын тийн | цулбууртай |
| Чиглэхийн тийн | цулбуур луу |
| Олон тоо | цулбуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цулбуур хийх — хазаарын оосор үйлдэх
цулбуураас барих — хазаар, ногтны оосроос барих
суран цулбуур — сураар хийсэн цулбуур
хазаарын цулбуур — хазаарын суран оосор
цулбуур өвс — урга. - өндөр нь гучаас дөчин сантиметр, цайвар хөх цэцэгтэй, утсархуу нарийн навчтай, ямаа дуртай иддэг, говь хээрийн бүсэд ургадаг нэг зүйл өвс
Хэлц үг
Чулуу цохим
Цулбуур уям ойр
Хоршоо үг
жолоо цулбуур — морь малыг залах болон хөтлөх, уях оосор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.