за
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын хэлсэн, хийсэн зүйлийг хүлээж авах, зөвшөөрөхөд хэлэх үг
- 2.Бусдын хэлсэн зүйлийг үл ойшооход хэрэглэх үг
- 1.чимээШуугисан чаргаг дуу
Англи утга
- аялга үгokay; alright
Нийлмэл үг
за за — а.бусдын үгийг тодорхой ойлгосноо илэрхийлэх аялга –За за, ойлголоо. яриа.; б.төвөгшөөж залхсанаа илэрхийлэх аялга –За за, больж үз. яриа.; за мэдлээ
за тэгье — тэгье тэгье
за зи — олон хүний шуугилдах дуу
Хэлц үг
за гэвэл ёогүй — нэгэнт зөвшөөрсөн бол амласандаа заавал хүрдэг
За больё замын шившиг
Одоо больё олны шившиг
Харин больё хамгийн шившиг
За гэвэл ёогүй
Зэ гэвэл зэмгүй
Зээрд гэвэл халзангүй
За гэвэл ёолохгүй хатуу эрийн ёс
Зайлъя гэвэл буцахгүй хүдэр эрийн ёс
За гэвэл яг
Ёо гэвэл таг
За гэсэн хүн үгэндээ хүрдэггүй
Жир гэсэн морь газартаа хүрдэггүй
За за гэж яривал заавал хийх нь ёс
Жиг жиг бодвол заавал ирэх нь ёс
За за гэсэн хүн хийх нь хол
Жихэр жихэр гэсэн морь хүрэх нь хол
Зүйр цэцэн үг
За болиоч! яриа.; #Санаандгүй гарсан хэрэг учрын тухай гайхаж сонирхсон
Лавлаж асуусан аялга: –За тэгээд? За юу болов? яриа.; #Анхааруулах
Би дуулъя. яриа
–За
Явъя даа. яриа
За больё мын шившиг
Бүр больё бүгдийн шившиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.