заавар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хууль тогтоомжийг үндэслэн, түүнийг биелүүлэх үндсэн дээр эрх бүхий байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж байгаа эрх зүйн баримт
- 2.Ямар нэг ажлыг гүйцэтгэх аргачлалыг заах, зөвлөх сургалт
- 3.Тухайн хүний нүдний линз дээрх операторын бичсэн зааварчилгаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | заавар |
|---|---|
| Харьяалахын тийн | зааврын |
| Заахын тийн | зааврыг |
| Өгөх орших тийн | заавард |
| Гарахын тийн | заавраас |
| Үйлдэхийн тийн | заавраар |
| Хамтрахын тийн | заавартай |
| Чиглэхийн тийн | заавар луу |
| Олон тоо | зааврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
заавар биелүүлэх — заасан журмыг ёсоор гүйцэтгэх
Хоршоо үг
заавар дүрэм — журамлан тогтоосон дэг
заавар/заавар тушаал — эрх бүхий байгууллага, хүний гаргасан захирамж, сануулга
сургаал заавар — захиж сургасан үг
тогтоол заавар — хийх ажил, үйл ажиллагаанд мөрдвөл зохих аргыг тусгасан тогтоол
удирдлага заавар — ажил хэргийг хийж гүйцэтгэх талаар өгсөн зөвлөмж, дагавал зохих мөрдлөг
үг заавар — зааж сургасан үг
заавар зөвлөгөө — зааж сургасан зөвлөгөө; #Ямар нэг юмыг хэрэглэх, ашиглах аргыг тайлбарласан дагалдах бичиг; тайлбар: багаж хэрэгслийн заавар - багаж хэрэгслийг хэрхэн ашиглах тухай заасан тайлбар бичиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.