тушаал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэгдмэл захирамжийн зарчмаар юмуу нэг хүний удирдлагаар ажилладаг төрийн захиргааны байгууллага, үйлдвэр албан газрын эрх баригчдын, хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргах эрхзүйн баримт
- 2.Зэвсэгт хүчний захирагч, дарга нараас хуулинд заасны дагуу амаар өгөх захирамж
- 3.Албаны хүний эрх мэдэл, үүрэг
- 4.ямар нэг зүйл хийх зааварчилгаа буюу албан чиглэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тушаал |
|---|---|
| Харьяалахын тийн | тушаалын |
| Заахын тийн | тушаалыг |
| Өгөх орших тийн | тушаалд |
| Гарахын тийн | тушаалаас |
| Үйлдэхийн тийн | тушаалаар |
| Хамтрахын тийн | тушаалтай |
| Чиглэхийн тийн | тушаал луу |
| Олон тоо | тушаалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тушаал гаргах — шийдвэр гаргах
тушаал төлөвлөх — шийдвэр төлөвлөх
даргын тушаал — байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан шийдвэр
захирлын тушаал — захирлын шийдвэр
сайдын тушаал — сайдын шийдвэр
тушаал үүрэг — үүрэг хариуцлага
тушаал өгөх — цэргийн ахлах тушаалтан амаар захирамжлан үүрэг өгөх
тушаал дэвших — эрх мэдэл нэмэгдэх, үүрэг хариуцлага нэмэгдэх
тушаал хүлээх — үүрэг хүлээх
Хоршоо үг
тушаал заавар — эрх бүхий албан байгууллага, хүний гаргасан захирамж
тушаал тогтоол — эрх бүхий байгууллага, хүний захирамж болон олноороо хэлэлцэж гаргасан шийдвэр
тушаал зарлиг — эрх бүхий албан байгууллага, хүний шийдвэр
тушаал зэрэг — а.албан тушаал, цол хэргэм; б.байр суурь
мяндаг тушаал — зэрэг дэв, цол хэргэм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.