тушаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малын урд хоёр хөлийг холбож торгох оосор, чагт, алга, хөх бүхий хэрэглэл
- 2.Дөнгө
- 3.шилжсэн утгаСаад, тотгор
- 1.Тэмээний шатны урьд, хойд хоёрыг холбож торгох эрээс ба шатны эмээлийг шатанд нь холбож торгосон холбоос
- 2.Барилгын яс мод зэргийг холбосон зүйл, тоононы даагыг холбосон хөндлөн мод
- 1.дагХавь, орчим, чиг
- 2.дагТус тусдаа
- 3.дагОрчим
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тушаа |
|---|---|
| Харьяалахын тийн | тушааны |
| Заахын тийн | тушааг |
| Өгөх орших тийн | тушаад |
| Гарахын тийн | тушаанаас |
| Үйлдэхийн тийн | тушаагаар |
| Хамтрахын тийн | тушаатай |
| Чиглэхийн тийн | тушаа руу |
| Олон тоо | тушаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морины тушаа — морины урд хөл холбох хэрэглэл
олсон тушаа — мал тушихад зориулан олсоор хийсэн уяа, хэрэглэл
суран тушаа — мал тушихад зориулан сураар хийсэн оосор, хэрэглэл
үнээний тушаа — үнээний хойд хоёр хөлийг нь холбон боох оосор
тэмээний тушаа — тэмээг хол явуулахгүй хоёр хөлийг нь уях уяа
хялгасан тушаа — хялгасаар хийсэн уяа
тушаа зангидах — тушаа зангилан уях, тушаа хийх
тушаа томох — тушаа эрчлэх
хамжлагат ёсны тушаа — хамжлагат ёсны дарангуйлал
төмөр тушаа — төмөр дөнгө
тушаа болох — саад болох
ажлын тушаа — ажлын саад
шатны тушаа — шатны холбоос
тушаа нуруу — барилгын хөндлөн нуруу
үүдэн тушаа — үүдний хавьцаа
хаалганы тушаа — хаалганы орчим
энэ тушаа — энэ хавьцаа
зүрхэн тушаа — зүрхний орчим
тушаа тушаа явцгаах — тус тусдаа явцгаах
зургаан цаг тушаа — зургаан цагийн орчим
Зүйр цэцэн үг
Тус болох гээд тушаа болох
Хоршоо үг
чөдөр тушаа — а.морь мал торгоож байлгах хэрэгсэл; б.шилж. ажил явдлын саад, тотгор
тушаа бариа — урхи, тор
тушаа хүлэг — уяа хүлэг
гав тушаа — хэрэгтний гар, хөлөнд зүүж агдлах хэрэгсэл
тушаа тушаа — тус тусдаа, ганц ганцаар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.