заам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээл, хувцасны энгэр харааны уулзар, хоолойн товч торгох газраас дооших хэсэг газар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | заам |
|---|---|
| Харьяалахын тийн | заамны |
| Заахын тийн | заамыг |
| Өгөх орших тийн | заамд |
| Гарахын тийн | заамнаас |
| Үйлдэхийн тийн | заамаар |
| Хамтрахын тийн | заамтай |
| Чиглэхийн тийн | заам руу |
| Олон тоо | заамнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээлийн заам — дээлийн зах хоолой, энгэрийн товч хавь газар
цамцны заам — цамцны хоолой хавь
энгэр заамаа ярах — а.халууцсанаас болж, дээл хувцасны энгэр, хоолойг задгайлах; б.шилж. дээл хувцсаа журамгүй өмсөх, танхай байдал гаргах
заам авах — дээлийн нь заамнаас барьж авах
заамаа авалцах — нэг нэгнийхээ заамнаас барилцаж авах
заам заамаа уралцах — шилж. - хэрүүл зодоон хийх
Хоршоо үг
зах заам — дээл хувцасны зах хоолой
энгэр заам — дээл хувцасны энгэр харааны уулзар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.