заан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Дундад Африк, Энэтхэгт байдаг урт хошуутай, хоёр том соёотой сүүгээр бойжигч амьтан
- 2.Монгол төрийн наадамд долоо давсан бөхөд олгох цол;
- 3.яриаТом цүнхтэй ачаа.
Англи утга
- нэр үгelephant
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | заан |
|---|---|
| Харьяалахын тийн | зааны |
| Заахын тийн | зааныг |
| Өгөх орших тийн | заанд |
| Гарахын тийн | заанаас |
| Үйлдэхийн тийн | заанаар |
| Хамтрахын тийн | заантай |
| Чиглэхийн тийн | заан руу |
| Олон тоо | заанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зааны соёо — зааны хошууны хоёр этгээдэд буй урт соёо
заан хад — сүрлэг том хад цохио
заан дал — урга. - далдуутан овгийн төрөл мод
заан мод — урга. - халуун орны асар том нэгэн зүйл шилмүүст мод
заан таваг — урга. - хужир, боргио, будаг, намаг, элс бүхий газраас бусад газарт ургана, хүрэн судалтай, ногоон иштэй, хүний хумсын төдий дүгрэг бөгөөд догол гарсан захтай цайвар ногоон навчтай, жижиг цагаан цэцэгтэй, үр таван хэлтэс нийлсэн шивээ өргөстэй нэгэн зүйл ургамал, шувуун таваг
Хэлц үг
Заан хүчтэй ч бол
Жаал хулганаас айдаг
Заан хэдий том боловч замын аяыг дагана
Жанжин хэдий их боловч зарын аяыг дагана
Зарга хүчтэй юу
Заан хүчтэй юу
Хаан хилэгнэвэл улсдаа харш
Заан хилэгнэвэл хотондоо харш
Зүйр цэцэн үг
Зааны соёон суварга
Заанаас заан гарч
Барсаас барс гарна
Товчилсон үг
АЗ — Аймгийн Заан [бөхийн цол]
УЗ — Улсын Заан [бөхийн цол]
ЦЗ — Цэргийн Заан [бөхийн цол]
Үгийн гарал
From Proto-Mongolic *jaxan, from Proto-Common Turkic *ǰagan < *žaŋgan < Middle Chinese 象 (zjang^X) < Old Chinese 象 (*ljaŋʔ). Also from 象 (MC zjangX) are: * Middle Mongol ᠵᠠᠭᠠᠨ (ǰaɣan), East Yugur jaan hgor; * Proto-Common Turkic *žaŋgan > *yaŋan > Old Uyghur 𐽶𐽰𐽺𐽷𐽰 (yaŋa) > Western Yugur yaŋan; and * Proto-Tai *ɟaːŋꟲ (“elephant”) > Proto-Southwestern Tai *ɟaːŋꟲ² (“elephant”) > Thai ช้าง (cháang). False cognate of Proto-Dravidian *yĀnay (“elephant”) (whence Tamil யானை (yāṉai)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.