завхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ааль, явдал хөнгөн шалиг, садар самуун явдалд дуртай
- 2.Монгол ардын богино дуу
- 1.Дүрс өөр боловч нүхний тоо адил хошоодоор хослох даалуу, хөзрийн мод
- 2.Эмээлийн иж хэрэглэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | завхай |
|---|---|
| Харьяалахын тийн | завхайн |
| Заахын тийн | завхайг |
| Өгөх орших тийн | завхайд |
| Гарахын тийн | завхайгаас |
| Үйлдэхийн тийн | завхайгаар |
| Хамтрахын тийн | завхайтай |
| Чиглэхийн тийн | завхай руу |
| Олон тоо | завхайчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
завхай үг өгүүлэх — а.дэмий үг ярих; б.бүсэлхийнээс доош хандсан үг яриа өгүүлэх
завхай хүн — самуун, муу явдалтай хүн
завхай дуу — ардын богино дуу
дөнгө наймын завхай — дөнгө наймтай ижил нүхтэй мод бол гуя найм
есийн завхай — даалууны нэг төрлийн биш бодовч адил есөн нүхтэй мод
хөзрийн завхай — хөзрийн өөр төрлийн тоо ижил мод
завхай мод — даалуу, хөзрийн нүхний тоо таарсан мод
арван хоёр завхайтай эмээл — арван хоёр иж хэрэглэлтэй эмээл
Хэлц үг
Заваан ам завжаар
Завхай явдал булчингаар
Завхай хүн ханьгүй
Залхуу хүн хоолгүй
Зайдан унавал бөгс холгоно
Завхай явбал шившиг тарина
Зах газар задарч
Завхай газар галзуурах
Зуудаг нохой шүдээ барна
Завхай эм нүүрээ барна
Хоршоо үг
завхай зайдан — самуун хөнгөн явдалтай
савсаг завхай — ааль, явдал самуун, зальхаа
шалиг завхай — хөнгөн, самуун явдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.