шалиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Садар савсаг, самуун завхай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шалиг |
|---|---|
| Харьяалахын тийн | шалигийн |
| Заахын тийн | шалигийг |
| Өгөх орших тийн | шалигд |
| Гарахын тийн | шалигаас |
| Үйлдэхийн тийн | шалигаар |
| Хамтрахын тийн | шалигтай |
| Чиглэхийн тийн | шалиг руу |
| Олон тоо | шалигчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шалиг дуу — а.шалиг завхай явдал, үзэл санааг сурталчилсан дуу; б.завхай дуу
шалиг зан гаргах — самуун зан, байдал гаргах
шалиг хүүхэн — завхай хүүхэн
шалиг явдал — самуун явдал
Хэлц үг
Савсаг самуун явбал сайхан биеэ гутаана
Шалиг балаг загнавал шал нүцгэн хоцорно
Сагсгар модны салаа нь олон
Шалиг эмийн өөдөс нь олон
Сайн хүн анхаарна
Шалиг хүн омогдоно
Сайн явбал үр олно
Шалиг явбал яр олно
Самуун явбал өвчтэй болдог
Шалиг явбал өртэй болдог
Сарлагийн үхэрт хазаар хэрэггүй
Шалиг хүнд эд хэрэггүй
Хоршоо үг
шалиг завхай — хөнгөмсөг завхай явдал
шалиг савсаг — хөнгөмсөг, завхай явдалтай
шалиг самуун — завхай зайдан явдал
алиг шалиг — гэдэн годон, хөнгөмсөг зантай
налиг шалиг — а.шунал тачаал; б.наль шаль хийсэн зан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.