залах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гажуу муруй, тахир зүйлийг цэх шулуун болгох, тэгшлэх
- 2.Чиглүүлэх, жолоодох
- 3.шилжсэн утгаБуруу хазгайг засаж залруулах.
- 1.Урьж ирүүлэх
- 2.Амин чухал хэрэгцээт эрхэм зүйлийг авахыг хүндэтгэсэн үг
- 3.Эрхэм дээд зүйлийг авчирч тахин шүтэх
- 4.цээрлэсэнХаях, асгах, булахын цээрлэл
- 1.Малыг хариулгагүй бэлчээрт гаргах
- 2.Чиглүүлэх
- 1.шилжсэн утгаМэдэмхийрэн худал ярих
Англи утга
- үйл үгto direct, to steer, to drive; to manipulate (people); to lead cattle to pasture; to make straight; to fix, to correct; to throw out; to tell lies
- үйл үгto invite, to call, to summon; to ask for, to bring, to take in; to worship, to bring an idol
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | залах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | заллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | залав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | залжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | залсан |
| Хэвшсэн нэр (-даг) | залдаг |
| Холбох нөхцөл (-ж) | залж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | залаад |
| Болзох нөхцөл (-вал) | залбал |
| Хүсэх (-маар) | залмаар |
| Захирах (-аарай) | залаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | залахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уурганы үзүүр залах — уурганы үзүүр тэгшлэх
сумаа залах — сум засах
машин залах — машин барих
онгоц залах — онгоц жолоодох
жолоо залах — жолоо залах, жолоо чиглүүлэх
лам залах — лам урих
эмч залах — эмч дуудан авч ирэх
айргийн хөрөнгө залах — айраг исгэхээр тухайн жилийн анхны хөрөнгийг өөр айлаас авчрах
рашаан залах — рашаан авч ирэх
эм залах — эм авч ирэх
бурхан шүтээн залах — бурхан шүтээнээ дээдлэн шүтэх
орой дээрээ залах — орой дээрээ тахих
сор залах — а.шашин. гай барцад, зовлон зэтгэрийг арилгах шашны зан үйл үйлдэх; б.мориноосоо унаж явгарах; в.ажил хэргийг өөрөөсөө зайлуулах
хоймортоо залах — хоймортоо дээдлэх
цайны идээг хойш нь залах — цайны идээг хойд зүг рүү хаях
адуу залах — адуу гилэх
мал залах — малаа бэлчээр тийш гаргах
хонь залах — хонины түрүүг гилэх
залах хүн — худал хэлэх хүн
залдаг эр — дэлсдэг эр, давуулж ярьдаг эр
Хэлц үг
↑аяны жолоо залах
↑ лам олдохгүй бол буцахдаа залах
↑ сор залах
↑ толгойдоо залах нь холгүй
↑ хар утаанд залах
↑ эрлэгт залах
Үгийн гарал
Compare Kalmyk залх (zalx), Buryat залаха (zalaxa). Perhaps the same word as the second etymology.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.