Үндсэн хэсэг рүү шилжих

залуу

нэр үгтэмдэг нэр/t͡saɮʊ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠠᠯᠠᠭᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хүн, амьтан, мод, ургамал зэрэг амьд юмны нас хөгшрөөгүй бага идэр байгаа нь
  2. 2.
    Насаар дүү
  3. 3.
    Хархүү

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрyoung, younger
  • нэр үгyouth; youngster, kid, boy, girl; guy, chap

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзалуу
Харьяалахын тийнзалуугийн
Заахын тийнзалууг
Өгөх орших тийнзалууд
Гарахын тийнзалуугаас
Үйлдэхийн тийнзалуугаар
Хамтрахын тийнзалуутай
Чиглэхийн тийнзалуу руу
Олон тоозалуучууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • залуу мод — зулзаган мод, жилийн цагариг нь бага мод

  • залуу морь — нас нийлээд удаагүй байгаа морь

  • залуу нас — хүний арван тав орчим наснаас гуч орчим насны үе

  • залуу хүн — нас бага хүн

  • насаар залуу хүн — насаар бага хүн, дүү хүн

  • жолооч залуу — жолооч хархүү

  • малчин залуу — малчин хархүү

  • хааг залуу — онгироо залуу

Хэлц үг

  • Загас үхвэл яс нь үлддэг

  • Залуу үхвэл нэр нь үлддэг

  • Залуу бие дөрвөлжин

  • Замбуу тив бөөрөнхий

  • Залуу гэгч насны хавар

  • Зам гэгч аяны хавар

  • Залуу идэр насандаа

  • Зовол зүдүүр үзвэл

  • Өвгөрөх үе насандаа

  • Өвөл зуныг мэдэхгүй

  • Залуу мод зангираач

  • Залуу хүн омгорхог

  • Залуу морь харайдаг

  • Зан муут эрхэлдэг

  • Залуу нас зэрэглээ шиг жирэлздэг

  • Өвгөн нас мэлхий шиг мөлхдөг

  • Залуу нас насны хаан

  • Заг мод модны хаан

  • Залуу нас хүсээд олддоггүй

  • Хөгшин нас хусаад арилдаггүй

  • Залуу насанд зүс чимэг

  • Өтлөх насанд эд чимэг

  • Залуу насанд шүд цагаан

  • Өтлөх насанд үс цагаан

  • Залуу насны омог

  • Замбуутивийг өргөнө

  • Залуу нь хөгшнөө басна

  • Хөгшин нь залуугаа голно

  • Залуу сайндаа хүү үз

  • Морины сайнд газар үз

  • Залуу хүн ажлын нэмэр

  • Хөгшин хүн үгний нэмэр

  • Залуу хүн андуурдаг

  • Зулзага мод муруйдаг

  • Залуу хүн арвидвал зарга нэмэгдэнэ

  • Хөгшин хүн арвидвал хөг нэмэгдэнэ

  • Залуу хүн байтлаа заднаас айх

  • Өвгөн болохдоо өвс ногооноос айх

  • Залуу хүн биеийн өнгөөр

  • Хөгшин хүн хувцасны өнгөөр

  • … болон өөр 106

Товчилсон үг

  • ДЗҮТ — Дэлхийн Залуу Үе Танхим

  • ЗБ — Залуу Байгальчид

  • ЗБН — Залуу Байгальчдын Нийгэмлэг

  • ЗБС — Залуу Байгальчдын Станц

  • ЗБТ — Залуу Байгальчдын Товчоо

  • ЗБТС — Залуу Байгальчдын Төв Станц

  • ЗТК — Залуу Техникчдийн Клуб

  • ЗТО — Залуу Техникчдийн Ордон

  • КЗКЭ — Кубын Залуу Коммунистуудын Эвлэл

  • МЗБН — Монголын Залуу Байгальчдын Нийгэмлэг

  • МЗЗ — Монголын Залуу Зохиолчид

  • МЗЗИН — Монголын Залуу Зохиолчдын Их Наадам

  • МЗҮТ — Монголын Залуу Үе Танхим

  • МЗҮХА — Монголын Залуу Үеийн Хөгжлийн Ассоциаци

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.