идэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний бие бялдар өсөн чангарсан залуу насны үе
- 2.Зарим юмны өсөлт хөгжлийн эрч суусан үе
- 3.Хүч чадал бүхий үгтэй хоршиж, туйлын, дээд гэсэн утга илтгэнэ
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | идэр |
|---|---|
| Харьяалахын тийн | идрийн |
| Заахын тийн | идрийг |
| Өгөх орших тийн | идэрт |
| Гарахын тийн | идрээс |
| Үйлдэхийн тийн | идрээр |
| Хамтрахын тийн | идэртэй |
| Чиглэхийн тийн | идэр лүү |
| Олон тоо | идрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
идэр бие — залуу чийрэг бие
идэр жинчин — залуу жинчин
идэр нас — хүний гучаас дөч орчим нас
идэр эр — дунд насны эрэгтэй хүн
насны идэрт — насны залууд
идэр залуу мод — чийрэг гуалиг мод
идэр оюун ухаан — эрч хүчтэй, турш сэргэлэн оюун ухаан
идэр ес — зурхай. - аргын тооллын арван хоёр дугаар сарын хорин хоёрноос тоолох есөн есийн ид хүйтний үед тохиох дундах гурван ес
идэр гурван ес — зурхай. - хүйтний наян нэг хоногийн дундах гурван ес
идэр гоо — урга. - идрээ, идрээн үндэс
Хэлц үг
Залуу цагт эцэг эхийн эрхээр
Идэр цагт эхнэрийн эрхээр
Өтлөх цагт хүүхдийн эрхээр
Идэр залуу нас
Илчим илүү цус
Исгэлэн халуун бие
Идэр мөрний усыг элсээр боож болдоггүй
Эрдэмтэн хүний санааг элдвээр цэнэж болдоггүй
Идэр нь хал барахыг хичээнэ
Настан нь далд орохыг хүснэ
Сул цагтаа шамдаж сурвал яарахдаа хэрэглэдэг
Идэр үедээ зүтгэж хураавал өтлөхдөө хэрэглэдэг
Хоршоо үг
идэр залуу — а.идэр насны эхэн үе; б.залуу чийрэг
идэр чийрэг — залуу насны гал цогтой, өлчир байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.