зальхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зусар хулжин, мэхлээч, хар буруу санаа өвөрлөгч
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зальхай |
|---|---|
| Харьяалахын тийн | зальхайн |
| Заахын тийн | зальхайг |
| Өгөх орших тийн | зальхайд |
| Гарахын тийн | зальхайгаас |
| Үйлдэхийн тийн | зальхайгаар |
| Хамтрахын тийн | зальхайтай |
| Чиглэхийн тийн | зальхай руу |
| Олон тоо | зальхайчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зальхай дайсан — хар буруу санаат дайсан этгээд
зальхай ноён — дээрхийг мэхлэн доодыг дарлагч, ов ихтэй ноён
зальхай хүн — зальжин хүн, итгэлгүй хүн
Хэлц үг
Залхуу хүний толгой өвдөх олон
Зальхай хүний худал хэлэх олон
Зальхай хүнд өс тавих нь
Жадны үзүүрт ган тавьсан мэт
Зальхай хүнд эрх өгвөл
Нарийн үзүүрт зүү адил
Зальхай хүний зан зөөлөн
Зууч хүний хоншоор зөөлөн
Зальхай хүнтэй ханилбал
Жадны үзүүрт хадсан мэт
Зальхай явдалтантай арга бүү зөвлө
Зангаа хувилгагч хүнтэй удаан бүү ханил
Зангуу хэдий бяцхан боловч хөлийг хатгах шортой
Зальхай хэдий цөөхөн боловч гүрэнг тойдох мэхтэй
Зараа үсээ гайхуулна
Зальхай мэхээ гайхуулна
Зарааны үсний шор
Зальхай хүний яруу
Зуудаг нохойн харц нь ондоо
Зальхай хүний хийц нь ондоо
Зуудаг нохойн шүд улаан
Зальхай хүний нүд улаан
Цоорхой саванд будаа тогтохгүй
Зальхай хүнд буян тогтохгүй
Зүйр цэцэн үг
Зальхайн цуглаа яаман дээр
Хоршоо үг
зальхай балмад — хар буруу санан танхай хэрцгий хэрэг үйлдэгч
зальхай зусар — элдэв уран аргаар зусардан бялдуучлагч зан: зальхай хуурмаг
зальхай хуурмаг — арга мэхээр бусдыг хууран мэхлэгч зан
ховдог зальхай — а.хомхой, шунахай; б.авлигач
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.