зангидах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уяа, утас, дээсний үзүүрийг залгаж уях
- 2.Хазаар, ногт, чөдөр, товч зэрэг зүйлийг хийх
- 3.Мод зэргийг өөр хооронд бэхлэх
- 4.шилжсэн утгаБоох, ороох;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зангидах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зангидна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зангидлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зангидав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зангиджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зангидсан |
| Хэвшсэн нэр (-даг) | зангиддаг |
| Холбох нөхцөл (-ж) | зангидаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зангидаад |
| Болзох нөхцөл (-вал) | зангидвал |
| Хүсэх (-маар) | зангидмаар |
| Захирах (-аарай) | зангидаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зангидахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
утас зангидах — утасны үзүүрийг зөрүүлэн чангалах
аман хүзүү зангидах — нэг зүйл уяа
хазаар зангидах — хазаарын гавал хийх
ногт зангидах — ногт хийх
товх зангидах — зангидмал товч хийх
товч зангидах — бөөрөнхийлсөн нарийн бөсийг зангидан товч хийх
яс мод зангидах — яс модыг зөрүүлдэн углуургадаж босгох
гараа зангидах — гараа чангаар атгах
хөмсөг зангидах — хөмсөг нумруулах
шазуур зангидах — шазуур зуух
бүх хүчээ зангидах — бүх хүчээ хуримтлуулах, бүх хүчээ хураах
өшөө хорсол зангидах — өшөө хорсол үүсгэх
Хэлц үг
↑аман хүзүү зангидах
↑ гараа зангидах
↑ нударга зангидах
↑ үнсээр чөдөр зангидах
↑ хөмсөг зангидах
↑ шазуур зангидах
Хоршоо үг
ороох зангидах — ямар нэг зүйлийг тойруулан боож үхлүүт уях
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.