залгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёр юмыг нийлүүлэх, холбож нэгтгэх
- 2.Хоёр юмны уулзвар нийлэх
- 3.Нэг үйл явдлын дараа нөгөө нь үргэлжлэх;
- 4.Завсарлаж зогссон юм дахин үргэлжлэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto attach, to graft, to unite; to link, to connect; to restock, to refill (a meal, a fire); to continue; to inherit, to accede (to a position)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | залгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | залгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | залгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | залгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | залгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | залгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | залгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | залгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | залгаад |
| Болзох нөхцөл (-вал) | залгавал |
| Хүсэх (-маар) | залгамаар |
| Захирах (-аарай) | залгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | залгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээс залгах — дээс холбох
зах залгах — зах нийлүүлж оёх
утас залгах — утас холбох
хил залгах — хөрш зэргэлдээ орших
гал залгах — гал асаах юмтай болох
өл залгах — а.идэш хоол дуусахын даваан дээр хоолтой болох; б.өлсгөлөн байх үедээ бага зэрэг юм идэж уух, өл дарах; в.хүнсээ ихэд арвилж амь зуух
түлээ залгах — түлээ түлштэй болох
хөл залгах — аян замд уналга унаштай болох
шатахуун залгах — а.шатахуун олж авах; б.хүрэх газраа очихуйц шатахуунтай болох
залгаж бичих — угсруулж бичих
залгаж хуралдах — үргэлжлүүлж хуралдах
залгаж хэлэх — цааш нь дахин хэлэх
голомт залгах — үе уламжлах
зэрэг залгах — зэрэг өвлөн авах
үндэс залгах — удам залгах үр хүүхэдтэй болох
хэргэм залгах — хэргэмтний ор эзлэх
ажил үйлсийг залгах — ажил үйлсийг үргэлжлүүлэх
мэргэжлийг залгах — мэргэжлийг өвлөн уламжлах
ханцуй залгах — ханцуй сунгаж оёх
Хэлц үг
↑амь гол залгах
↑ гол залгах
↑ өл залгах
↑ хөл залгах
Үгийн гарал
Inherited from Proto-Mongolic *ǰalga- (“to join, connect”). Perhaps comparable to Proto-Tungusic *ʒalan (“generation”), see Evenki дялан (ʒalan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.