зараа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Толгой жижиг, мөч охор, гахай мэт хоншоортой, биеийн гадуурх үс нь эвэрлэг хатуу өргөс болж хувирсан, аюул тохиолдсон үед биеэ хурааж, өргөсөн дороо нуугдаж биеэ хамгаалдаг, шавж идэшт, сүүгээр бойжигч амьтан
- 2.Дайн байлдааны үед хэрэглэх хамгаалалтын нэг зүйл хэрэгсэл
- 3.шилжсэн утгаЭвгүй, муухай
Англи утга
- нэр үгhedgehog
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зараа |
|---|---|
| Харьяалахын тийн | зарааны |
| Заахын тийн | зарааг |
| Өгөх орших тийн | зараад |
| Гарахын тийн | зараанаас |
| Үйлдэхийн тийн | зараагаар |
| Хамтрахын тийн | зараатай |
| Чиглэхийн тийн | зараа руу |
| Олон тоо | зараанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зарааны үс — зарааны өргөслөг бүрхүүл
далайн зараа — амьт. - биеийн хэлбэр дугуй, зараа мэт өргөсөн арьстай, ам нь биеийн доо талд бий
зараа өвс — урга. - зараа ул
зараа ул — урга. - голч нэртэн овгийн, иш нь дээд хэсэгтээ цагаан, доод хэсэгтээ хар хүрэн үстэй, том өргөн зууван навчтай, цэнхэр ба гүн хүрэн цэцэгтэй, олон наст өвслөг ургамал; үндэс нь эмд орно
зараа уул — урга. - ой, хээр талын бүсэд ургадаг, навч нь дороо тал цайвар үстэй, эргэн тойрон өргөстэй, үрийн сав бөөрөнхий, тод хөх өнгөтэй өвс; тайжийн жинс, морины уруул
зараан хонгор зул — урга. - олон наст өвс; адууны уруул, тайжийн жинс, лам тархи
зараа хаалт — хаалт байгуулах хөдөлгөөнт хэрэгсэл; танк, явган цэрэг эсэргүүцэхэд хэрэглэнэ
дотор гэж зараа — а.дотор арзайх; б.архи ууж шартсан байдал
зараа толгойт — арзайж сэгсийсэн үстэй
Хэлц үг
Зараа зараа заргач
Занги эм бялдууч
Зараа үсээ гайхуулна
Зальхай мэхээ гайхуулна
Илжиг шиг зөрүүд
Зараа шиг хэрүүлч
Царцаа нисвэл шааг тарина
Зараа дуугарвал шааг хуварлана
Зүйр цэцэн үг
Зарахад зарааны үс эрдэнэ
Үгийн гарал
From Proto-Mongolic *ǰaraxa, a variant form of *ǰarïxa; compare Buryat заряа (zarjaa), East Yugur jaraa, Daur jierie.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.