зар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив нэг зүйлийн тухай олон нийтэд зарлан мэдэгдэх, тунхаглан нийтлэх ам мэдээ, бичиг
- 1.хуучирсанУлаагаар явах эрх олгосон бичиг
- 1.анагаах ухаанСуулгалт өвчин
- 1.Гэнэт цочих, айх байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зар |
|---|---|
| Харьяалахын тийн | зарын |
| Заахын тийн | зарыг |
| Өгөх орших тийн | зард |
| Гарахын тийн | зараас |
| Үйлдэхийн тийн | зараар |
| Хамтрахын тийн | зартай |
| Чиглэхийн тийн | зар луу |
| Олон тоо | зарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зар авах — зарласан зүйлийг мэдэх, зар хүлээн авах
зар бичих — олонд зарлах, мэдэгдэхэд зориулан үг, сэдэв бичих
зар тавих — ямар нэг үйл явдлын тухай олонд мэдэгдэн, цуу тараах
зар тараах — зүг зүгт хүн явуулан хэл зар хэлүүлэх, албан ёсны бичиг илгээж зар өгөх
албан зар — болох зүйлийн талаар албан ёсоор мэдээлэх мэдээ
хуримын зар — хурим болох тухай мэдээ
хурлын зар — хурлын тов
зар бичиг — улаа хэрэглэх эрхийн бичиг
улааны зар — улаа хэрэглэх эрхийн бичиг
гэдэсний зар — гэдэс гүйлгэх өвчин
зар хийх — цочиж айх
Хэлц үг
Загас алдвал шүгэлдэж болдоггүй
Зар гарвал хожигдож болдоггүй
Хоршоо үг
зар бичиг — бичгээр зарлаж буй товч мэдээ
зар зарлал — олон нийтийг уриалсан товч мэдээ, мэдээлэл
зар захиа — зар бичиг
зар мэдээ — олон нийттэй харилцах зорилгоор түгээж буй мэдээний товч хэлбэр
зар сурталчилгаа — аливаа нэг бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны сайн талыг олонд танилцуулан мэдээлэх, сурталчлах, хамтран ажиллах, харилцахыг уриалах арга хэлбэр
Товчилсон үг
ЗЛТ — Зар Лавлах Товчоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.