хөшиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг далдлах, салхи жавар зэргийг хаахаар хийсэн халхавч
- 2.Театрын тайзны өмнүүр татсан халхавч
- 3.хөшгөн ургамал (уриншилсан талбайд цас тогтоох, хөрсийг нь салхинд хийсэхээс хамгаалахын тулд тарьдаг наранцэцэг, гич, эрдэнэ шиш зэрэг ургамал), хөшгин уринш (хөшгин ургамал тариалсан талбай).
- 1.Суман онгоцны ёроолын хөндөл мод.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcurtain
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөшиг |
|---|---|
| Харьяалахын тийн | хөшигний |
| Заахын тийн | хөшгийг |
| Өгөх орших тийн | хөшигд |
| Гарахын тийн | хөшигнөөс |
| Үйлдэхийн тийн | хөшгөөр |
| Хамтрахын тийн | хөшигтэй |
| Чиглэхийн тийн | хөшиг рүү |
| Олон тоо | хөшигнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөшиг татах — юмны урдуур халхлах юм татах
бурхны хөшиг — бурхны өмнүүр халхлах халхавч
гэрийн хөшиг — гэрийн дотуур татах халхавч
орны хөшиг — орны урдуур татах халхавч
утаан хөшиг — ялаа, шумуулаас хамгаалах зэрэгт их утаа май тавих нь
хөшиг хаах — хөшгөөр халхлах
хөшиг нээх — халхалсан хөшгийг нээх, тайзыг ил болгох
Хэлц үг
хөшигний ард байх — өөрийн үнэн санаагаа нуух, далд байх
Хоршоо үг
хөшиг лавир — хаалт халхавч
хөшиг манжлага — өргөө гэр, ор дэр зэрэг эд зүйлийн гоёлын халхавч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.