асар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бөс даавуугаар байшин дүрстэй дөрвөлжлөн хийсэн туургатай том майхан, сэрүүн сүүдрэвч
- 2.Байшин буюу хаалга хэрмийн дээр барьсан саравчит давхарлаг, асар хаалга
- 1.Маш, тун, их
- 1.Асуурь.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfield tent, pavilion
- дайвар үгmuch, a lot, very, extremely
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | асар |
|---|---|
| Харьяалахын тийн | асрын |
| Заахын тийн | асрыг |
| Өгөх орших тийн | асарт |
| Гарахын тийн | асраас |
| Үйлдэхийн тийн | асраар |
| Хамтрахын тийн | асартай |
| Чиглэхийн тийн | асар луу |
| Олон тоо | асрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
асар босгох — майхан цогцлон барих
харуулын асар — харуул байх саравчтай жижиг байр
дуганын асар — дуганын саравчит давхар
асар их — маш их
асар том — маш том
асар цэцэг — урга. - навч дугариг хэлбэртэй, уулын хажуу ой модон дотор ялзмаг ихтэй газар ургадаг, олон наст өвс, эмийн найрлагад орно
Хэлц үг
Асар их давааны чулуу ч
Агт морины туурайд хөдөлдөг
Асар сайн мөнгө хайлах тутам зөөлөрнө
Адаг муу зантан гуйх тутам хэцүүднэ
Асар үгүй бол найр цулгай
Архи үгүй бол хурим цулгай
Хоршоо үг
асар зах — дээвэр бүхий задгай зах
асар майхан — туурга ваадан бүхий оромж
асар саравч — дээвэр саравч
асар харш — эрхэмлэх хүний амьдрах өргөө болон сэрүүцэн суух сүүдрэвч
Үгийн гарал
Inherited from Middle Mongol ᠠᠰᠤᠷᠤ (asuru), from Proto-Common Turkic *āšuru. Cognate with Buryat асари (asari), Kalmyk ǝср (ǝsr), Turkish aşırı.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.