Үндсэн хэсэг рүү шилжих

зах

нэр үгтэмдэг нэр/t͡sax/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠠᠬ᠎ᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Газар нутаг, орон байр, талбай зэрэг зүйлийн хөвөө, ирмэг хязгаар;
  2. 2.
    шилж. Юмны төв, дундаас зай­дуу, ирмэг хөвөө, хязгаар тийших
  3. 3.
    Хувцас хунарын дээд ам амсар; заамнаас дээших хүзүү ороох тусгай хэсэг
IIтэмдэг нэр
  1. 1.
    Бөс барааны бүхэл бүтэн толгой, нэг эвхээ, хуй
IIIнэр үг
  1. 1.
    Олон хүн цугларч худалдаа хийх газар
IVнэр үг
  1. 1.
    Хэрэг, үзэгдэл, цаг хугацааны хэсэг, үүсэл төгсвөр.
VIнэр үг
  1. 1.
    VII нэрМөсөн шагай харвадаг сум; цах.
нэр үг
  1. 1.
    талбай, гадаргын зах, хүрээ
  2. 2.
    толгойн үсний зах, хөвөө

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгborder, boundary, edge; market, bazaar

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзах
Харьяалахын тийнзахын
Заахын тийнзахыг
Өгөх орших тийнзахад
Гарахын тийнзахаас
Үйлдэхийн тийнзахаар
Хамтрахын тийнзахтай
Чиглэхийн тийнзах руу
Олон тоозахууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • голын зах — голын хөвөө, голын эрэг ирмэг

  • нутгийн зах — нутаг орны хил хязгаар

  • тарианы зах — тариан талбай эхлэх, дуусах хэсэг

  • торгоны зах — торгоны ирмэг, торгоны хажлага

  • тулганы зах — тулганы хажуу, дэргэд

  • захын араа — агт араа

  • захын цамх — нутгийн хилийн тэмдэг болгож тавьсан чулуу, овоо

  • захаас аван — энд тэндгүй, дэлгэр түгээмэл, элбэг

  • зах хязгааргүй — хэмжээ хязгааргүй

  • дээлийн зах — монгол дээлийн хүзүү ороох дугуйрсан босоо хэлбэртэй, хатуулгатай хэсэг; заам хавьдаа товчлогдоно

  • өмдний зах — өмдний бүслэхээр татах хэсэг, өмдний ам

  • захны ухдас — дээлд зах залгахаар ухаж авсан ором

  • захны ухлаадас — захыг залгах газраас эсгэж авсан дугуй өөдөс, хүүхдийн захны ухлаадсыг дундуур нь нугалж, хүүхдийн дээлийн захны ар дор хаддаг монголын уламжлалт бэлгэшээлт заншил буй

  • зах заамгүй — а.эрүй хуруйгүй; б.их, бага хүнийг хамаарахгүй, хамжааргагүй

  • зах бараа — задалж хэрэглээгүй бүтэн хуйлаас бөс бараа

  • зах даавуу — толгой даавуу

  • зах торго — хуй торго

  • малын зах — малыг амьдаар нь зарж борлуулах, арилжиж солих газар

  • түлээний зах — мод, түлш бэлтгэн зарж борлуулдаг наймааны газар

  • хүнсний зах — хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр зарж борлуулдаг чөлөөт худалдаа, арилжааны газар

  • зах дээр — худалдаа наймааны газарт

  • захын үнэ — хар зах дээр зарагдаж буй барааны үнэ

  • зах зээлийн судлал — бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төлөв­лөх, хуваарь­лах, борлуулах, зарлан сурталчлах, худалдааг хөгжүүлэх, хэрэг­лэгч, нийлүүлэгчдийн сонирхол хандлагыг бодтой судлах явдал

  • зах зээлийн эдийн засаг — чөлөөт бараа, мөнгө, бараа эргэлтэн дээр тулгуурласан харилцаа

  • хоёр­догч зах зээл — анхны нийлүүлэгч, зээлдэгч хоёроос өөр хүмүүсийн хоо­ронд хийгддэг үнэт цаасны гүйлгээ, энэ нь банк, мэргэжлийн пүүсээр дэм­жигддэг

Хэлц үг

  • зах заамаа дуурайна — дээрх нь ямар бол доорх нь тийм

  • мал малын захтай — таван хошуу малын аль аль нь цөөнгүй бий

  • захаас аван — зөндөө, нийтлэг байх, мундахгүй

    Ийм нэгэн хүн ажил эрсээр хэдэн сарын турш Нью-Йорк хотоор явжээ. Түүнд архичин, хулгайч захаас аван дайралдана (З.Пүрэв, Хөгжмийн эгшиг).

    Зовсон хүнд уурлах шалтгаан мундахгүй байдгийн адил жаргалтай хүнд инээх учрал захаас аваад бэлэн байдаг билээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • захын араа нь унаж зажийн үс нь цайх — өтлөж нас ахих

    Одоо тэр өвгөний үгээр үг хийгээд юу хийх вэ. Захын араа нь унаж, зажийн үс нь цайсан хүн шүү дээ.

  • захыг нь гаргах — учир явдлын тухай цухас мэдэгдэх

    Шагдар хариуд нь

  • ↑ дээлийн захыг нь мушгих

  • Зах газар задарч

  • Завхай газар галзуурах

  • Зах заамаа дуурайна

  • Мах огтолсон хүн гараа тосоддог

  • Зах гарсан хүн мөнгөө бардаг

Зүйр цэцэн үг

  • Зах газар задарч

  • Завхай газар галзуурах

  • Хүн ахтай

  • Дээл захтай

Хоршоо үг

  • зах зух — а.гадар өнгөн тал; б.бүрэн биш, хэсэг бусаг, бүүр түүр

  • зах сэжүүр — а.ямар нэг зүйлийн үзүүр өнцөг, булан; б.юмны өчүүхэн хэсэг, бүрэн гүйцэд биш хэсэг

  • зах хөвөө — юмны ирмэг, хөвөө хэсэг

  • зах хэен — юмны ирмэг, сэжүүр

  • зах хэц — зах хязгаар

  • зах хязгаар — а.юмны хөвөө, зааг; б.орон нутаг, улс хоорондын хил нийлсэн газар; в.эцэс, туйл, төгсгөл

  • зах заам — а.хувцас хунарын энгэрийн хэсэг; б.ах зах, эх зах

  • зах зээл — а.худалдаа арилжааны газар; б.нийгэм эдийн засгийн хөгжлийн нэг хэлбэр; үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний ажиллагааны үр дүн, худалдагч, худалдан авагчдын үнэ, тоо хэмжээг тодлорхойлж харилцан ажиллах хүрээ

  • ах зах — а.ахчлах дүүчлэх ёс; б.шилж. ёс сурта­хуун

  • эмх зах — эмх цэгц

Товчилсон үг

  • ЗЗК — Зах Зээлийн Коллеж

  • ЗЗСХ — Зах Зээл Судлалын Хүрээлэн

  • ЗЗЭЗ — Зах Зээлийн Эдийн Засаг

  • СЗЗХ — Санхүүгийн Зах Зээлийн Холбоо

Үгийн гарал

Compare Kyrgyz чек (cek), Kazakh шек (šek), and Turkmen çäk from the same etymon.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.