үзүүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урт гонзгор юмны шовх, нарийн тал буюу төгсгөл
- 2.Уурганы нарийн талд залгах саваа
- 3.шилжсэн утгаМонгол үндэсний бөхийн барилдааны сүүлийн даваа
- 4.шилжсэн утгаХязгаар, төгсгөл, туйл
- 5.жад, сумны үзүүр
- 6.ямар нэгэн уртын хэмжээстэй зүйлийн аль нэг талын төгсгөл
- 7.усны эх хэсэгрүү түрэн орсон хошуу
- усан онгоц үзүүр тойроод явсан
- 8.хурц хэсэг (жадны үзүүр)
- 9.хурц ирмэг, үзүүр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpoint, tip; extremity; peak; the final round
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үзүүр |
|---|---|
| Харьяалахын тийн | үзүүрийн |
| Заахын тийн | үзүүрийг |
| Өгөх орших тийн | үзүүрд |
| Гарахын тийн | үзүүрээс |
| Үйлдэхийн тийн | үзүүрээр |
| Хамтрахын тийн | үзүүртэй |
| Чиглэхийн тийн | үзүүр лүү |
| Олон тоо | үзүүрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үзүүр гаргах — үзүүр бий болгох, үзүүрлэх
үзүүр огтлох — ботго чацга алдваас сүүлний нь үзүүрийг огтлоод шар тос буцалгаад дүрдэг монгол ардын мал эмнэлгийн арга
үзүүр алд — ойролцоогоор жаран сантиметр орчиж уртын хэмжээ
зангилааны үзүүр — зангилааны төгсгөл
хурууны үзүүр — хурууны төгсгөл хэсэг
хурц үзүүр — маш нарийн эхлэл буюу төгсгөл
хэлний үзүүр — хэлний шүдэнд шүргэх хэсэг
үзүүр татах — уурганы үзүүрт нарийн мод залгах
үзүүр түрүүний бөх — хамгийн сүүлийн даваанд барилдахаар үлдсэн хоёр бөх
үзүүр түрүү булаалдах — хэн нь түрүүлж, хэн нь үзүүрт үлдэхээ үзэх
нүдний үзүүр — харааны харах чадварын төгсгөл
сэтгэлийн үзүүр — сэтгэлийн уг, нэгэн сэтгэл
Хэлц үг
гарын үзүүрээр хийх — амархан хийх, хүч оролгүй хийх
гар хөлийн үзүүрт зарагдах — ойр зуурын ажлыг нь хийж өгөх
зүүний үзүүр оромгүй — маш дотно
нүдний үзүүрт — алс хол
↑гарын үзүүрээр хийх
↑ гар хөлийн үзүүрт зарагдах
↑ ерөөлийн үзүүр
↑ заяаны нүдэнд нь зүү шааж, залааны нь үзүүрт идээ буглах
↑ жаран үзүүрт зүү
↑ зүүний үзүүр оромгүй
↑ нүдний үзүүрт
↑ уруул үзүүргүй байтлаа зүрх хатгах өргөстэй
Үзүүр нь урт ч гэсэн
Үндэс нэг холбоотой
Үзүүр хүрвэл уяа хүрдэг
Үг хүрвэл хариу дуулдаг
Үнэн үгийн
Үзүүр ширүүн
Хоршоо үг
үзүүр адаг — юмны эхлэл төгсгөл
үзүүр орой — юмны шувтрах буюу дээд хэсэг
үзүүр сэжүүр — а.юмны зах; б.таамаглал, хэрэг явдлын сэжим
үзүүр ёзооргүй — а.эхлэл төгсгөлгүй; б.уг үндэсгүй
үзүүр хязгаар — юмны төгсгөл дуусгавар
Үгийн гарал
From Proto-Mongolic *hüjüxür, compare Dongxiang uzhu, Daur xujuur.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.