зохицох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харилцан тааламжтай болох, найрамдах, санаа сэтгэл тохирох
- 2.Орчин нөхцөл, өвөрмөц байдалд дасах, идээших
- 3.Бусдыг аялдан дагах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зохицох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зохицно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зохицлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | зохицов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зохицжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зохицсон |
| Хэвшсэн нэр (-даг) | зохицдог |
| Холбох нөхцөл (-ж) | зохицож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зохицоод |
| Болзох нөхцөл (-вал) | зохицвол |
| Хүсэх (-маар) | зохицмоор |
| Захирах (-аарай) | зохицоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | зохицохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
санаа зохицох — санаа нийлэх
үйл зохицох — үйл сайнаар бүтэх
харилцан зохицох — харилцан тохирох, эвээ олох
хүнтэй зохицох — хүнтэй арга эвээ олох
явдал зохицох — явдал нийлэх, таарах
уур амьсгалд зохицох — уур амьсгалд дасах
ааш занд нь зохицох — бусдын ааш зангийн ая эвийг олж явах
Хоршоо үг
зохицох нийцэх — таарч тохирох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.