тохирох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийцэх, таарах, зохицох, тэнцэх
- 2.Ярилцан тогтох, шийдэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тохирох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тохирно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тохирлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тохиров |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тохирчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тохирсон |
| Хэвшсэн нэр (-даг) | тохирдог |
| Холбох нөхцөл (-ж) | тохирч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тохироод |
| Болзох нөхцөл (-вал) | тохирвол |
| Хүсэх (-маар) | тохирмоор |
| Захирах (-аарай) | тохироорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тохирохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
санаанд тохирох — санаанд нийцэх
сэтгэлд тохирох — сэтгэлд нийцэх
хувцас тохирох — хувцас таарах, хувцас зохих
хоорондоо тохирох — хоорондоо зохицох
хэлсэн ярьсантай нь тохирох — болсон үйл явдал хэлсэн ярьсантай нь нийлэх
ярьж тохирох — ярьж тогтох, ярьж шийдэх, ярьж нэг тийш болгох
хэлэлцэж тохирох — асуудлыг хэлэлцэн тогтох, хэлэлцэн шийдэх, хэлэлцэн санал нэгдэх, хэлэлцэн болзох
Хоршоо үг
таарах/тохирох зохирох — юмс өөр хоорондоо таарах, нийлэх
тохирох таацах — бодож санасан зүйл, бодот байдал хоёр тохирох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.