Үндсэн хэсэг рүү шилжих

сайн

тэмдэг нэр/sæːɴ̟/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Муу гэдгийн эсрэг утга; шилдэг, чанартай
  2. 2.
    Аливаа зүйлийн эерэг, ашигтай байдал
  3. 3.
    Тухайн зүйлд бусдаас илүү чадварлаг, дадамгай
  4. 4.
    Хүч чадал, арга мэх ихтэй
  5. 5.
    Тусч, нөхөрсөг
  6. 6.
    Эв найртай, элэгсэг зан
  7. 7.
    Элбэг дэлбэг
  8. 8.
    Сайтар, гүйцэд
  9. 9.
    шилжсэн утгаМэнд амар, тайван, зовлон зүдгүүргүй

Ойролцоо үг

Эсрэг үг

Англи утга

  • тэмдэг нэрgood, nice, gentle, fairly, passable, satisfactory, capital; good-hearted, good-natured; all right, decent, fine, ok, okay, salubrious

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсайн
Харьяалахын тийнсайны
Заахын тийнсайныг
Өгөх орших тийнсайнд
Гарахын тийнсайнаас
Үйлдэхийн тийнсайнаар
Хамтрахын тийнсайнтай
Чиглэхийн тийнсайн руу
Олон тоосайнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • сайн ажилчин — идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилладаг хүн

  • сайн багш — эрдэм ном ихтэй, мэдлэгтэй багш

  • сайн сурагч — шилдэг сурагч

  • сайн угсаа/сайн язгуур/сайн үүлдэр — чанартай, шилдэг удам угшил, үүлдэр

  • сайн удам — а.мал, амьтны сайн үүлдэр, угшил; б.удам сайтай хүний үр

  • сайн өдөр — а.аливаа үйл хийхэд бүтэмжтэй гараг; б.амралтын өдөр, ням гараг

  • хагас сайн өдөр — бямба гараг

  • бүтэн сайн өдөр — ням гараг

  • сайн ёр — ямар нэгэн хэрэг явдлын талаар урдаас сэрэгдэн мэдрэгдэх эерэг бэлгэ тэмдэг

  • ажлаа сайн хийх — ажлаа чанартай хийж гүйцэтгэх

  • сайн тал — эерэг, ашигтай тал

  • сайн үйл — олонд тустай, ашигтай үйл хэрэг

  • тэмээ элсэнд сайн — тэмээ элсэнд явахдаа чадамгай

  • сайн бөх — чадал тэнхээтэй, уран барилдаантай бөх

  • сайн эхнэр — ая зан сайтай, ажилсаг эхнэр

  • сайн эр — а.хүний мөс, чанараар сайн хүн; б.хуучир. ард түмний эрх чөлөө, сайн сайхны төлөө баяд ноёдын эсрэг боссон хүн; в.шилж.яриа. хулгайч хүн

  • сайн нөхөр — дотнын итгэлт нөхөр

  • сайн санаа — бусдад тус дэм болох гэсэн хүсэл эрмэлзэл

  • харьцаа сайн — дотно харьцаатай

  • сайн зан — аятай, нийлэмжтэй ааш зан

  • сайн таарах — а.ямар нэгэн зүйлс өөр хоорондоо эвцэж тохирох; б.эв найртай байх

  • сайн хандах — элэгсэг дотно хандах

  • сайн муудаа хүрэх — маргаан ширүүсч хэрэлдэх

  • сайн муугаа дуудалцах — хэрэлдэн маргалдаж муудалцах

  • сайн муудаа тулах — эсрэг этгээдээ элдвээр хэлж хэрэлдэх

  • сааль сайн — сааль сүү элбэг, их

  • хур сайн орсон жил — хур бороо их орсон жил

  • сайн мэдэх — сайтар мэдэх

  • сайн ойлгох — бүрэн гүйцэд ойлгох

  • сайн таних хүн — сайтар таньж мэдэх хүн

  • сайн харах — ихэд нягтлан харах

  • сайн суух — а.ямар нэгэн зүйл дээр суухдаа лавдуу, гүйцэд суух; б.шилж. эрүүл энх, амар тайван амьдрах

  • сайн хэлэх — а.бүрэн гүйцэд ойлготол нь хэлж өгөх; б.шилж. магтах

  • сайн нойрсов уу? — өглөө босоод хэлэх мэндийн үг

  • сайн сайхан — сэтгэлд нийцэхүйц тааламж, хангалуун байдал

  • сайн цаг — энх амгалан, тайван цаг

  • амар сайн — амар тайван, мэнд

  • амар сайн уу? — уулзан золгоход хэлэх мэнд

  • сайн явах — ажил үйлс, аж амьдрал тэгш сайхан амьдрах

  • Ямар нэгэн зүйлд бусдын хүсэлт шахалтгүйгээр өөрийн хүсэл сонирхлын дагуу оролцох нь

Хэлц үг

  • сайн мөрийн зам олох — сайн сайхан явах

  • сайн одонд төрөх — азтай, хувьтай төрөх, амны хишигтэй байх

  • Айлгах хүн ёстой

  • Сайн хавар цастай

  • Арслан бөөлжсөнөө идэхгүй

  • Сайн эр үгээ мэлзэхгүй

  • Гүйх нохойд баах нохой саад

  • Сайн явдалд самуун явдал саад

  • Гэрийнхээ хүнд хийснээ бүү хэл

  • Сайн авгайн сэтгэл зовдог

  • Муу авгайн сайр нь өрөгддөг

  • Дайн цусан мөртэй

  • Сайн тосон мөртэй

  • Залхуу эмийн зоог

  • Сайн эмийн саад

  • Муу жилбэ хээгүй

  • Сайн жилбэ гайгүй

  • Муу амьд явахаар

  • Сайн үхсэн нь дээр

  • Муу амьдралаас

  • Сайн тамтрал

  • Муу андаас

  • Сайн танил

  • Муу ах дүүгийн инээнгүй царайнаас

  • Сайн нөхрийн хилэнт харц дээр

  • Муу багалаас

  • Сайн муур дээр

  • Муу гэж битгий дайр

  • Юу болохыг мэдэж болохгүй

  • Сайн гэж битгий зусард

  • Яахыг нь мэдэж болохгүй

  • Муу дуугарахаас

  • Сайн дуугүй дээр

  • Муу дээлээс

  • Сайн шалдан дээр

  • Муу инээхээр

  • Сайн уйл

  • Муу л гэвэл дараад

  • Лусын хаданд оруулна

  • Сайн л гэвэл өргөөд

  • … болон өөр 958

Зүйр цэцэн үг

  • Сайн явах санааных

  • Сайхан явах болгоомжийнх

  • Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай

  • Сайн үг сонсоход хатуу боловч явдалд тустай

  • Сайныг муу гутаадаг

  • Мууг сайн дардаг

  • Сайн эхнэрийн хүчинд салан эр ханхалзана

  • Сайхан морины сүрт муухай эмээл дэнхэлзэнэ

  • Сайнаас салбал талын дунд

  • Салаасаа салбал далайн дунд

  • Сайн эр нөхрөө санана

  • Муу эр биеэ санана

  • Сайн аргыг сараар бодоод олохгүй

  • Самуун аргыг сахлаа шувтарсаар олдог

  • Сайныг хэлж өгөөд сурдаггүй

  • Мууг хэлэхгүйгээр сурдаг

  • Сайн үг мянган алтны үнэтэй

Хоршоо үг

  • сайн муу — а.чанартай болоод чанаргүй; б.ашигтай болоод ашиггүй аль аль нь

Товчилсон үг

  • БТССДН — Биеийн Тамир, Спортын Сайн Дурын Нийгэмлэг

  • ДГБССН — Дэлхийн Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг

  • МГБССН — Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг

  • НҮБСДБ — Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сайн Дурын Байгууллага

  • СДБС — Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ

  • СДМ — Сайн Дурын Мэргэжилтэн

  • СДХ — Сайн Дурынхны Хөтөлбөр

Үгийн гарал

From Proto-Mongolic *sayin, compare Kalmyk сән (sän), Buryat һайн (hajn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.