зугаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Санаа сэтгэлийг сэргээж уйтгарыг арилгах үйл, тоглоом шоглоом болгосон нөхөрсөг үг яриа
- 1.ургамалХайлс модны дугариг хэлбэртэй нимгэн үр
- 1.хөгжилтэй байдал
- 2.цагийг сайхан өнгөрүүлснээр мэдрэх сэтгэл ханамж
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зугаа |
|---|---|
| Харьяалахын тийн | зугааны |
| Заахын тийн | зугааг |
| Өгөх орших тийн | зугаанд |
| Гарахын тийн | зугаанаас |
| Үйлдэхийн тийн | зугаагаар |
| Хамтрахын тийн | зугаатай |
| Чиглэхийн тийн | зугаа руу |
| Олон тоо | зугаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амны зугаа болох — бусдад муучлагдан яригдах, бусдын тоглоом болох
зугаа гаргах — ямар нэгэн сонирхолтой юмаар уйтгараа сэргээх
зугаа хийх — а.зугаацах, зугаалах; б.цаг нөгцөөх
хайлсны зугаа — хайлс модны үр
зугаа боорцог — зугаа мэт дүгрэг хавтгай боорцог
Хэлц үг
хоол болтол шийр зугаа — гол зүйлийг хүлээн бачимдаж байхаар сатааруулах, цаг нөхцөөх зүйл хэрэгтэй
Дуу домог
Зугаа найр
Зориг ихтийн сэтгэл шулуун
Зугаа ихтийн сэтгэл уужим
Хоршоо үг
зугаа цэнгэл — сэтгэл баясгах үйл явдал
жаал зугаа — аар саар, бага сага): жаал зугаа юм цуглуулах - жижиг сажиг юм цуглуулах, ойрын хэрэгцээний аар саар юм цуглуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.