тоглолт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тоглох үйлийн үр дүнг заасан нэр;
- 2.Үг хэл, дуу хоолой, нүүр гар зэргийн хөдөлгөөнөөр тайз, эстрад, цирк, кинонд уран сайхны дүр бүтээх;
- 3.Бүрэн хэмжээний урлагийн үзүүлбэр
- 4.жүжиг дэх аль нэг хэсгийн дүрийн гүйцэтгэл
- 5.тоглоом, спорт эсвэл зугаа цэнгэлийн ажиллагааны хэсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгperformance, games
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тоглолт |
|---|---|
| Харьяалахын тийн | тоглолтын |
| Заахын тийн | тоглолтыг |
| Өгөх орших тийн | тоглолтод |
| Гарахын тийн | тоглолтоос |
| Үйлдэхийн тийн | тоглолтоор |
| Хамтрахын тийн | тоглолттой |
| Чиглэхийн тийн | тоглолт руу |
| Олон тоо | тоглолтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тоглолт үзэх — ямар нэг урлагийн үзүүлбэр үзэх
тоглолт хийх — концерт буюу бүрэн хэмжээний урлагийн үзүүлбэр найруулан тавих
циркийн тоглолт — циркийн бүрэн хэмжээний үзүүлбэр үзүүлэх
Үгийн гарал
тоглох (toglox, “to play”) + -лт (-lt)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.