зуун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаг хугацааны зуун жилийн үечлэл; нэгэн зуун жил
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcentury
- тооны нэрhundred
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зуун |
|---|---|
| Харьяалахын тийн | зуунгийн |
| Заахын тийн | зууныг |
| Өгөх орших тийн | зуунд |
| Гарахын тийн | зуунаас |
| Үйлдэхийн тийн | зуунаар |
| Хамтрахын тийн | зуунтай |
| Чиглэхийн тийн | зуун руу |
| Олон тоо | зуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зууны манлай дуучин — тухайн зуун жилд тодорсон шилдэг дуучин
хорьдугаар зуун — манай тооллын хорьдахь зуун жил
Хэлц үг
зуун задгай, жаран хагархай — замбараагүй, хөглөрч, новширсон
Одоо өрхийг нь татаж гэрэл оруулсан тэр гэрийнхээ юмыг төвхнүүлэх ёстой болов. Доторх юм нь зуун задгай жаран хагархай гэрээ тохижуулах гэсэн монгол хүн тусгаар орон болсноо ертөнцөд чанга дуугаар бахархалтай зарлажээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
зуун ямаанд жаран ухна — олдоод өлдөх гэгчээр тохиромжгүй
Зуун ямаанд жаран ухна гэгчээр төрийн ордны эргэн тойронд цагдаа нар маш олон байна. Маягтай цоохор машинуудаар дүүрэн цагдаа, жаранзургаа машинаар дүүрэн цагдаа төрийн ордны эргэн тойронд цуглажээ.
Арван модыг огтлоход
Зуун мод ургана
Арван модыг сүхээр огтлоход
Зуун мод сөөгөөр ургана
Зуны сар зургаа биш
Зуун хорин настай биш
Зуун хорь наслах биш
Зуун адуутай хүнд
Унах морь олдохгүй
Зуун адуутай явснаас
Зургаан нөхөртэй яв
Зуун айлын үүдийг тойрч
Зуудаг нохойн толгойг тонших
Зуун амрыг
Нэг хадгаар
Зуун айлын үүд татаж
Зуудаг нохойн тархи цохиж явах
Зуун гэрийн үүд мөргөж
Зуудаг нохойн толгой тоншиж явах
Зуун давхар бөснөөс
Зутаж үхсэн арьс
Зуун дээлийн заам нь нэг
Зуудаг нохойн шинж нь нэг
Зуун жилийн төрөл (аймаг) байна
Зуун жилийн аав ээж үгүй
Зуун жилийн хүн байхгүй
Мянган жилийн үг мартагдахгүй
Зуун жилийн ээж аав байхгүй
Мянган жилийн үг байх
Зуун задгай
Жаран хагархай
Зуун лангийн тэрэг олоод
Зургаан лангийн тосон лонх олохгүй
Зуун мал зуданд
Мянган мал мэлзээнд
Зуун мал хадгалахаар
Зуун хүнтэй танилц
Зуун малаас
- … болон өөр 44
Үгийн гарал
From Proto-Mongolic *ǰaxun (“hundred”). Compare also Daur jau.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.