зээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын хэлснийг хүлээн зөвшөөрөхөд хэрэглэх аялга үг
- 2.Холбоо, шүлэг, ерөөл эхлүүлэх аялга
- 1.Төрсөн хүүхэн болон эгч, охин дүүгийн хүүхэд
- 1.Харвуулын сумны зэвийн үүсгэрийг тоссон газар;
- 2.Мөн үүсгэрийн завсарт хийх таван нүд цоолборлосон бяцхан булцуу; годил; харвахад нүднүүдэд салхи тосч исгэрэн дуугарна
- 1.Нохой зэргийг өдөөн турхирах аялга.
Англи утга
- нэр үгsister or daughter's child
- аялга үгindicates acknowledgement or admittance; said when starting a poem or a speech; sic'em (inciting a dog to attack)
- нэр үгbulbous chamber on an arrow directly underneath the arrowhead that produces a whistling sound during flight.; part of the arrow directly underneath the arrowhead
- нэр үгonly used in зээ хас (zee xas)
- нэр үгonly used in зээ царцаахай (zee carcaaxaj)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зээ |
|---|---|
| Харьяалахын тийн | зээгийн |
| Заахын тийн | зээг |
| Өгөх орших тийн | зээд |
| Гарахын тийн | зээнээс |
| Үйлдэхийн тийн | зээгээр |
| Хамтрахын тийн | зээтэй |
| Чиглэхийн тийн | зээ рүү |
| Олон тоо | зээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
заа зээ болох — юмыг хоёр этгээд харилцан тохиролцох
зээ зуугүй болох — ийм тийм зовлон шалтаг тоочилгүйгээр тохиролцох
сумны зээ — дуут сумны булцуу
зээ царцаахай — амьт. - тарианы үр иддэг нэгэн зүйл шавж
зээ хас — нэр.эрдэнэ. - дээд зэргийн хаш
Хэлц үг
Зэс мөнгөнд эвдэл байдаг
Зээ нагацад холдлого байдаг
Зэсийн сайн зэвэрдэггүй
Зээ нагац марталцдаггүй
Зээ гэвэл ёогүй
Зээрд гэвэл халзангүй
Зээ гэвэл нагац гэх
Зээр гэвэл ооно гэх
Зээ гэхэд морь хурдан
Зэрэгцээд очиход зээр хурдан
Туу гэхэд нохой хурдан
Тулаад очиход туулай хурдан
Зээ нагацын сүлбээ нь нэг
Зээрийн хүзүүний холбоо нь нэг
Зээ нагацын сүлбээтэй
Зээрд морины холбоотой
Зээ хүн
Зүрхэндээ үстэй
Зэрэгт багтахгүй
Зээ хүүхдийг санахаар
Жимсний модыг сана
Зээ хүүхдээр үр хийхгүй
Зээрийн зулзгаар мал хийхгүй
Зээрд морины холбоо нэг
Зээ нагацын сүлбээ нэг
Зээрд морь уяатай
Зээ нагац сүлбээтэй
Хоршоо үг
ач зээ — хүү, охины хүүхэд
Үгийн гарал
# From Proto-Mongolic *jexe, compare Dongxiang zhe. # Presumably from Proto-Turkic *yegen (“nephew”), compare Turkish yeğen.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.