зээл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хот тосгоны гол гудамж
- 2.Худалдааны бөөгнөрсөн, төвлөрсөн газар
- 1.Хүү, төлөөс, үнэ өртгийг дараа өгөхөөр тодорхой хугацаа зааж авсан юм
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зээл |
|---|---|
| Харьяалахын тийн | зээлийн |
| Заахын тийн | зээлийг |
| Өгөх орших тийн | зээлд |
| Гарахын тийн | зээлээс |
| Үйлдэхийн тийн | зээлээр |
| Хамтрахын тийн | зээлтэй |
| Чиглэхийн тийн | зээл лүү |
| Олон тоо | зээлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зээл авах — зээлэх
зээл тавих — бусдаас мөнгө, эд юм зээлэн авч өр хийх
зээл тооцооны карт — банкинд байршуулсан мөнгийг хадгалах, бэлэн бус мөнгөн гүйлгээ хийхэд зориулагдсан хуванцар хавтан
зээлийн баримт — мөнгө, эд юм зээлэн авсны баталгаа бичиг, гарын үсэг сэлт
зээлээр худалдаалах — эд таваарын үнэ өртгийг нь хожим авахаар тохиролцон өгөх
өөрөө нэхэмжлэх зээл — зээлдүүлэгч нь дуртай үедээ төлөхийг шаарддаг зээл
Хоршоо үг
гацаа зээл — зээл тосгон
гудамж зээл — дэлгүүр худалдаа эрхлэх гудамж талбай, өргөн чөлөө
зах зээл — а.худалдаа арилжааны газар; б.нийгэм эдийн засгийн хөгжлийн нэг хэлбэр
зээл тусламж — эргэн төлөгдөх нөхцөл болон буцалтгүй тусламжаар олгогдох мөнгөн дэмжлэг, эд зүйл
өр зээл — өртгийг дараа төлөхөөр авсан зүйл
Товчилсон үг
ГЗТЗ — Гадаадын Зээл, Тусламжийн Зохицуулалт
ГЗТЗА — Гадаадын Зээл, Тусламжийг Зохицуулах Алба
ГХОЗТЗЗ — Гадаадын Хөрөнгө Оруулалт, Зээл Тусламжийг Зохицуулах Зөвлөл
ЗЗСХ — Зах Зээл Судлалын Хүрээлэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.