Үндсэн хэсэг рүү шилжих

зүрх

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠢᠷᠦᠬᠡ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны цусны эргэлтийн гол эрхтэн
  2. 2.
    Зориг, цөс
  3. 3.
    Гол, чухал
  4. 4.
    хоёр уушгины хооронд, өвчүүний хойно байрлах хөндий, булчинлаг эрхтэн.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгheart

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзүрх
Харьяалахын тийнзүрхний
Заахын тийнзүрхийг
Өгөх орших тийнзүрхэнд
Гарахын тийнзүрхнээс
Үйлдэхийн тийнзүрхээр
Хамтрахын тийнзүрхтэй
Чиглэхийн тийнзүрх рүү
Олон тоозүрхнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • зүрх булгилах — зүрх долгисон хөдлөх

  • зүрх догдлох — сэтгэл ихэд хөдлөх

  • зүрх дэлбэрэх — үнхэлцэг хагарах

  • зүрх дэлсэх — зүрх түг түг хийх

  • зүрх өвдөх — зүрх хөндүүр­лэх, зүрхний өвчин эхлэх

  • зүрх өөхлөх — зүрхэнд өөхөн бүрхэвч тогтох

  • зүрх салганах — зүрх савлах

  • зүрх савлах — зүрх долгисон хөдлөх, зүрхний хойших давхцах

  • зүрх томрох — зүрх нь хэвийн хэмжээнээс их болох

  • зүрх түгших — сэтгэл санаа тавгүйтэх

  • зүрх хатуурах — зүрхний булчингийн судас нарийсч цус дутагдаад зүрхэнд шигдээс үүсч сорвижиж хатуурдаг эмгэг өвчин

  • зүрх чичрэх — зүрх савлан өвдөж дотор балартах

  • зүрхний тосгуур — зүрхэн доторх дээд хоёр хөндий

  • зүрхний хов­дол — зүрхний доод талд буй зузаан ханатай хоёр хөндий

  • зүрхний шигдээс — анагаах. - зүрхэнд цус цочмог дутагдах өвчин

  • зүрх алдах — айж төвөгшөөх

  • зүрх бага — аймхай хулчгар

  • зүрх гаргах — аливаа үйлд зориг гаргах

  • зүрх их — айж эмээхийг үл мэдэх, шантрахгүй зоригтой

  • зүрх маажих — сэтгэлийг уяруулан догдлуу­лах, сэтгэлийг хөдөлгөх

  • зүрх мохох — зориг самбаа харих

  • зүрх муутай — аймхай, хулчгар

  • зүрх орох — зоригтой болох

  • амин зүрх — амин гол)

Хэлц үг

  • уушги зүрх амаар гарах шахах — а.айж цочих; б.ихэд аахилан амьсгаадах; в.хэт цухалдах

  • уушги зүрх сагсайх — ихэд уурлах, бачимдах

  • элэг зүрх өмрөх — санаа сэтгэл зовж ихэд шаналах

  • зүрх маажих — сэтгэл догдлуулах

  • зүрхэнд шар ус хуруулах — санаанаас гарахгүй болтол айлган сүр­дүүлэх

  • зүрхээ авахуулах — юмнаас халширдаг, айж эмээдэг болох

  • зүр­хээ зүсүүлэх — зүрхээ авахуулах

  • бүдүүн зүрх — а.айж ичихийг мэдэхгүй; б.хэнэггүй, хайхрамжгүй, цэвдэг сэтгэлтэй

  • чулуун зүрх — хатуу сэтгэл

  • зүрх авах — айх, далдирах

    10 номертой нэг тоглогч манай хаалганы шонг гурав байна уу дөрвөн удаа оносон. Ёстой л зүрх авах шахсан даа тэр.

  • зүрх алдах — а.хулгах, хулчийх

    Загнуулж загнуулсаар түшмэд заргачийнд очихоос зүрх алдаж хэн маань очих вэ гэж шоддог болжээ (Б.Ринчен, Үүрийн туяа). б.бэрхшээх, халшрах

  • зүрх [нь] амаар гарах [шахах] — а.сөөлгөлөх, амьсгаадах, зүрх савлах

    Намайг дэмий яваагүй байтал тэд хоёр хэдийн уулын оргил дээр гарчихсан тул би баахан сандарч бүх хүчээрээ мацав. Уулын оргилд зүдүү ядуу мацаад л гарах үед бүх биеэс хөлс асгарч зүрх амаар гарам түгшин хөл гар бүр чичирхийлэн байлаа (А.Одсэр, Нандин бэлэг). б.айх

  • зүрх бага — аймхай хулчгар

    Цэвээн зүрх багатай тул бидний хэлснээр явахгүй байж гэж бодогдоно (“Цог” сэтгүүл).

  • зүрх булгилах — а.баяр бахдал төрөх, сэтгэл ихэд хөвөлзөх

    Түүнийг харахаар л зүрх булгилаад... би дурлажээ. б.ихэд долгисон айх, бачимдах

  • зүрх бүдүүрэх — зориг орох, зоригтой болох, айхаа болих

    Зүрх нь улмаар бүдүүрч аймшиггүйгээр ёс бус болсон юм (Монгол-Татарын тухай бүрэн тэмдэглэл, хар Татарын тухай хэргийн товч).

  • зүрх гаргах — зориглох

    ...Богдын бүлтийн харсан хүйтэн харцыг зүрх гаргаж өөдөөс нь ширтээд гагцхүү битүүгээр ичингүйрэн улайсан өнгө үзэсгэлэн биш хүрэн царайд нь мэдэгдэхүйц унжгар харц нь чичив хийжээ (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • зүрх гэж уушги — аймхай хулчгар

    Мөн эр хүн бол доо чи. Зүрх гэж уушги юм уу хаашаа юм!

  • зүрх [нь] дэлбэрэх — а.хилэгнэх

    ...одоо тэр явдлыг нэг шууд хэлье гэж бодсоноо, үгүй болохгүй. Шууд хэлснээс болж зүрх нь дэлбэрч ч болох шүү дээ гэж мөн л эс зүрхлэв (Д.Намдаг, Нян хорхой). б.ихэд айх, сандрах

  • зүрх их/ихтэй — айж эмээхийг үл мэдэх, шантрахгүй зоригтой

    Эзэн хаан зүрх ихтэй баатруудаа бахархан харав (Орос ардын үлгэрүүд).

    Тэгж байтал жасаалах ээлж тохиолдож, Сандаг гэдэг түшмэл ирж, уулаасаа зүрх ихтэй, хууль цаазыг бараг мэддэг, улаан хэлтийг урдаа оруулдаггүй сүрхий хүн байсан гэнэ (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • зүрх муутай — аймтгай, хулчгар, айх, эмээх

    Хүрэл угаасаа зүрх муутай, аймтгай... (Б.Бааст, Хүсэл).

    Энэ хүнд барилдааны олон арга буй. Зориг зүрх муутай эрд арслангийн сүр үзүүлж мохоо болгож чадна (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • зүрх мэгших — дотроо уйлах

    Янжингийн борхон царай, дөлгөөн харц үзэгдэх шиг болоод зүрх мэгшин чамархаж билээ (Ж.Пүрэв, Бугын жим).

  • зүрх нь хагарах — айх

    Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх хагарам тамлуулахыг үзсэнээс хүүгийнхээ гарт үхье гэж бид санал тогтлоо (Б.Ринчен, Нууцыг задруулсан захиа).

  • зүрх орох — зоригтой болох

    Монгол улсыг Хятадаас тусгаарлан салгах гэж сэм үг нийлж байсан ноёд зүрх оржээ (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • зүрх өвдөх — сэтгэл зовох

    Зүрх өвдсөн олон мөргөлчингүүд дүнгэр дүнгэр ярьж, лам нар амандаа Гомбын зүрх гэдэг тарни урин бувтналаа (Л.Түдэв, Алтан гадас чигийг заана).

    Өшөө ч үгүй, атаа ч үгүй, гэм ч үгүй, хор ч үгүй олон ардын хүүхдүүд харилцан тэмцэлдэж нэг нь нөгөөгөө буудан, нөгөө нь нэгээ жадлахыг үзвэл үнэхээр зүрх өвдөлтэй (Д.Нацагдорж, Эзэрхэг түрэмгий байлдаан).

    Би тэр данхыг авч гарахдаа ээжийнхээ царайг зүрх өвдөж, нүд хальтраад дахин олигтой харж чадалгүй газар шагайн гарсан юм. Гэтэл тэр уулзалт ээж бид хоёрын амьд уулзсан сүүлчийн мөч байсан юмсанжээ (Б.Бааст, Алтайн хөх дөнөн).

  • зүрх пал хийх — цочирдож, сэтгэл тавгүйрэх

    Насанхүүгийн зүрх пал хийн зогсох шиг болов (Н.Банзрагч, Зам).

  • зүрх үхэх/мохох/шантрах/зүсэх — нэгмөсөн халшрах буюу айж горь тас болох

    Тэгэхгүй их зан нь дарагдаж уруу царайлан, зүрх нь үхэж, хүний өөдөөс харах нүүргүй дэмий л биеэ хурааж маш номхон суулаа (Б.Ринчен, Үүрийн туяа).

    Олон сар хөөцөлдөж бүтээгүй болохоор зүрх мохоод л гэх үү дээ (“Хөдөлмөр” сонин).

  • зүрх үхүүлэх — нэгмөсөн айлгаж авах, айлгах, сүрдүүлэх

    Тэгж бодож байгаад гэлэн авгай Улиастайн манж түшмэл цэргийг бууж өгөхийн өмнөхөн Улиастайн хэдэн баян пүүсийн данжаад нарын зүрхийг амаараа үхүүлж, Хүрээ зүгээс Улиастайн жанжинг байлдаар ирж яваа догшин цахар цэрэг, хятадыг хүйс тэмтрэн айсуй гэж сүрдүүлэн айлгаж ашиг хонжоо санажээ (Б.Ринчен, Үүрийн туяа).

    Дайн тулааны тухай зүрх үхүүлсэн бодол хоног хоногоор замхран арилж байв (Ш.Цэнд-Аюуш, Адтай Мятав).

  • зүрх үхэх — айх, эмээх, халшрах, халж ядах

    Зүрх үхээд... бүр ойртохоос халшраад байсан.

  • зүрх хагарах шахах — ихэд айх

    Ямар аймаар юм бэ, миний бүр зүрх хагарчих шахлаа гэв (Б.Өлзийсүрэн, Замын хүзүү).

  • зүрх хүрэхгүй — зориглож чадахгүй байх, шийдэж дийлэхгүй халшрах

    ...орос жолооч нарыг дуурайж, монгол жолооч нар тэгж уралдахыг бодовч зүрх хүрэхгүй болгоомжилсоор явах бөгөөд орос нөхөд хэчнээн чадамгай жолоодож байгааг харахад монгол хүн мориор яваа юм шиг харагдана (Н.Банзрагч, Зам).

  • зүрх цөсгүй — аймтгай, хулчгар

    ...та нарын намайг алахаас өмнө би урьтаж, тэр зүрх цөсгүй муу хүйг навсартал зодож, чээж дүүрэн хорсол ичингүйрэл зангидсаныг багахан тайлъя (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • зүрх [нь] чичрэх — ихэд айх, туйлаар эмээн сүрдэх

    Тэнгэрийн сум хаяанд нь буух шиг гэнэт гадаа нь үрээ мориных нь янцгаах танил дуу хангинахад Гульнарын зүрх чичрэв (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар).

    Хүрээнд гамин ялагдсан мэдээг аль эрт сонсож зүрх чичирч, сүнс нь зайлсан хятад пүүсүүдээс архи зээлээр авчруулан хоног гаруй найрлаад Гэгээн буцахдаа “Та бүхэн миний өчүүхэн гэрт зочлон очихыг хүсье” гэлээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Гайхамшиг баатрын аймшигт сум

  • Шамин чандруугийн зүрхэнд тусмагц

  • Гадаадын дайсны сүнс нь цалгиж

  • Дотоодын харгисын зүрх нь чичирнэ (С.Буяннэмэх, Сүхбаатарын туг)

  • зүрх эмтрэх — сэтгэл өвдөх, шаналах

    Саяхан ярьж байсан гарцаагүй муу байдал, одоогийн жаргалт мөч хоёрын эрс ялгаатайг зүйрлэн бодоод зүрх эмтрэв (Стендал, Улааныхан ба харынхан).

    Өвөөгийнх нь хэлэхийн аргагүй тэр байдал, шимшрэн байж хэлсэн үг нь, тэр харц нүдэнд нь дахин дахин харагдах тусам Бадралын зүрх эмтрэх шиг болно (Э.Үржинханд, Гэмшил).

  • зүрхийг нь атгах — хүний сэтгэлийг эзэмдэх

    Пастор энэ христ итгэгчдийн зүрхийг нь үнэнхүү атгаж чаджээ.

  • зүрхийг нь булаах — сэтгэлийг нь татах

    Тэмүүлэнд зүрхийг нь булаах охин эдүгээ хүртэл учраагүй л бололтой.

  • зүрхийг [нь] сугалах — сэтгэлийг нь ихэд татах

    Сэтгэлд унацтай ийм сайхан нэртэй, тэгээд анхны харцаар зүрхийг минь сугалсан ийм залууд би чинь юу бодож “баавгай” гэсэн эв хавгүй нэр өгч байв аа? (С.Лочин, Үргэлжлэлтэй долоон өдөр).

  • зүрхийг нь төөнөх — буримдах бургуйдах мэтээр амар суулгахгүй, арга аашийг нь баруулах

    Цагийн хонхны гайт цохилт болгон зүрхийг нь төөнөж, тогтон суухад бэрх болгоно (Стендал, Улааныхан ба харынхан).

  • … болон өөр 52

Зүйр цэцэн үг

  • Зүрхээрээ мэдрэх (юмыг сайтар ойлгох

  • Ухаарах); *бүдүүн зүрх (а.айж ичихийг мэдэхгүй; б.хэнэггүй

  • Хайхрамжгүй

  • Цэвдэг сэтгэлтэй); *чулуун зүрх (хатуу сэтгэл); бөх зүрхтэй

  • Бүдүүн голтой

Хоршоо үг

  • амь зүрх — амь нас

  • зүрх судас — хүн амьтны цусны эргэлтийн гол эрхтэн болоод, цус гүйх гуурс

  • уушги зүрх — хүн, амьтны амьсгал, цусны жигд эргэлтийг хангах цул эрхтэн

  • элэг зүрх — хүний сэтгэл санаа

  • зүрх зориг — шийдэмгий байдал

  • зүрх сэтгэл — чин сэтгэл

  • зүрх цөс — а.зориг; б.сэтгэл

Товчилсон үг

  • ЗСӨ — Зүрх Судасны Өвчин

Үгийн гарал

From Proto-Mongolic *ǰirüken (“heart”), compare Buryat зүрхэн (zürxen), Khamnigan Mongol дзүрэкү (dzürekü), Kalmyk зүркн (zürkn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.