Үндсэн хэсэг рүү шилжих

цөс

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биеийн тамирЭлэгний эсээс боловсорч гардаг ус, цөсний хүчил, пигмент, холестерин, даавар, фермент агуулсан шүүрэл
IIнэр үг
  1. 1.
    цөс өвс урга. (ойт хээрийн бүсийн чийгтэй нуга газар, ойн хаяагаар ургадаг, холтостон овгийн, олон наст ургамал, малын тэжээл болон эмнэлэгт хэрэглэнэ; буржгар).

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbile, gall

Тийн ялгал

Нэрлэхийн тийнцөс
Харьяалахын тийнцөсний
Заахын тийнцөсийг
Өгөх орших тийнцөсөнд
Гарахын тийнцөснөөс
Үйлдэхийн тийнцөсөөр
Хамтрахын тийнцөстэй
Чиглэхийн тийнцөс рүү
Олон тооцөснүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • цөсний хүүдий — элэгний доод талд оршдог, цөс хуримтлуулах уутлаг эрхтэн

  • цөсний чулуу — анагаах. - эрдэс бодосын солилцоо өөрчлөгдөж цөсний хүүдий, цоргонд эрдэс хуримтлан хатуурч чулуужих нь

Хэлц үг

  • цөс хайлах — ихэд айх

  • цөс хэмхрэх — цөс хайлах

  • цөс цалгих — уур хүрэх, хилэн хөдлөх

  • цөс гаргах — хатуужин тэсвэрлэх

    Энэ дайны жилүүдэд эгэл ардууд цөс гаргаж, олон ч бэрхшээлийг даван тууллаа даа.

  • цөс дутах — чадал тэнхээ дутах

    Миний цөс дутаж, арван долоон насны хийморь лундаа үхэж, олны өмнө шившгээ хутгасан ч нулимсаа хатсан хойно бас шилийн цаана хашхиран занаж, өшрөхдөө эрийн шийр зааж Пунсалмаа дээр очсоор байлаа (Ж.Дашзэгвэ, Орхоны овилго).

  • цөс нь дэлбэрэх — ихэд айх

    Түшмэдийн царай нь барайж, цөс нь дэлбэрэх шахав (С.Дашдэндэв, Улаан наран).

  • цөс [нь] хавиргаа дэлсэх — уурлах

    Сара ингэж яриад түр амьсгаа авах гэж зогсозносон боловч дахин баахан юм ярих сан хэмээн цөс нь дэлсэж байв (Жек Лондон, Саран хөндий).

  • цөс нь хагарах/цөс нь хагарч, сүнс нь сарних — их л айх

    ...аюулт агшин санаанд нь зурсхийн орж ирэх үед бүхий л бие зарсхийх шиг боллоо. Түүний оронд өөр ямар ч хятад хүн байлаа гэсэн зүрх нь чичирч, цөс нь хагарах байсан буй за (Зян Рун, Чонон сүлд).

  • цөс [нь] хайлах — ихэд айх

    Орос жанжны хүйтэн царай, ёгт үгнээс цөс нь хайлж, сүнс нь зайлсан ноён, туслагч хоёр цэрэг татах тушаал шийтгэн, хэдэн зүг тахар гаргав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • ↑ зүрх цөсгүй

  • Зүрх нь дэлсэж

  • Цөс нь хөөх

  • Зүрх нь өөхөлж

  • Цөс нь хавиргаа дэлсэх

  • Цөс зориг нийлээд сүр сүлдийн үйл гүйцнэ

  • Сүсэг бишрэл нийлээд шүтээн тахилгын үйл гүйцнэ

  • Цөс зориг сүмбэр уулыг нүүлгэнэ

Хоршоо үг

  • элэг цөс — элэг болон цөс

Үгийн гарал

From Proto-Mongolic *cösün, *sölsün, compare Kalmyk цөсн (tsösn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.