зүтгэлтэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийтийн үйл хэрэгт удирдах үүрэг гүйцэтгэгч, зүтгэлтэй хүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүтгэлтэн |
|---|---|
| Харьяалахын тийн | зүтгэлтний |
| Заахын тийн | зүтгэлтнийг |
| Өгөх орших тийн | зүтгэлтэнд |
| Гарахын тийн | зүтгэлтнээс |
| Үйлдэхийн тийн | зүтгэлтнээр |
| Хамтрахын тийн | зүтгэлтэнтэй |
| Чиглэхийн тийн | зүтгэлтэн рүү |
| Олон тоо | зүтгэлтнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нийгмийн зүтгэлтэн — нийгэм хүмүүнлэг, ард олны сайн сайны төлөө оюун санаа, хүч хөдөлмөр, бүтээл туурвилаа зориулсан хүн
соёлын гавьяат зүтгэлтэн — соёлын салбарт онцгой гавьяа байгуулсан хүнд олгох Монгол Улсын төрийн дээд шагнал
төрийн зүтгэлтэн — төр, нам, улс төрийн хэрэгт хүчин зүтгэж, үйл хэрэг нь олонд танигдаж үнэлэгдсэн хүн
урлагийн гавьяат зүтгэлтэн — урлагийн салбарт онцгой гавьяа байгуулсан хүнд олгох Монгол Улсын төрийн дээд шагнал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.