зүүд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний уртавтар тархины бор хальсан давхаргын ажиллагаа зогсоогүйгээс нойрон дундуур тархинд зөгнөгдөж сэрэгдэх зүйл;
- 2.бөө. Бөө мөргөлийн ёсоор дээд тэнгэрийн болон өвөг дээдсийн ертөнцөөс дунд тивийнхэнд урьдчилан сануулах, учран золгох хэлмэр дохио
Англи утга
- нэр үгdream; vision
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүүд |
|---|---|
| Харьяалахын тийн | зүүдний |
| Заахын тийн | зүүдийг |
| Өгөх орших тийн | зүүдэнд |
| Гарахын тийн | зүүднээс |
| Үйлдэхийн тийн | зүүдээр |
| Хамтрахын тийн | зүүдтэй |
| Чиглэхийн тийн | зүүд рүү |
| Олон тоо | зүүднүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зүүд манах — зүүдэндээ тодорхой зүйл үзэх гэж баруун алгаа дэрлэн зүүн гараа ташаан дээрээ тавьж унтах
зүүд өвчин — унтсан нойрын дундуур зүүдлэн босч явах, юм хийх зэргээр аашлах
зүүд шинжих — хүний зүүдлэх шалтгаан, нөхцөл, зүүдэнд сэрэгдсэн зүйлийн учир холбогдлыг шинжлэн судлах
зүүдэнд орох — үзсэн сонссон, бодсон зүйл зүүдлэгдэх
зүүд зэрэглээ болон мартагдах — урьд эртийн зүйл болон мартагдах
Хэлц үг
зүүдэнд оромгүй — огт санамсаргүй
зүүдэнд ормоор — маш аймаар, муухай
зүүдээ ярих гээд хулгайгаа ярих — сонин содон юм ярих гээд нууц явдаг зүйлээ илчлэх
зүүд зэрэглээ болох — а.итгэж ядам гайхамшигт учрал: тохиолдсон учрал зүүд зэрэглээ мэт санагдах
өдрийн бодол шөнийн зүүд болох — ямар нэгэн хэрэг явдал болон хэн нэгэн сэтгэлээс гарахгүй байх, цаг ямагт бодогдох
зүүд зэрэглээ шиг/мэт — бүүр түүр балархай
Би хэн болохыг ажин харвал зүүд зэрэглээ мэт нэгэн дүр нүдний өмнө бүрэлзэв (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).
зүүд манах — зүүдэндээ тодорхой зүйл үзэх гэж баруун алгаа дэрлэн зүүн гараа ташаан дээрээ тавьж унтах
Өргөн орон дээр зүүд манан хэвтэх бүсгүй юутай жаргалтай вэ.
зүүдээрээ шалбин идэх — хий хүслээрээ биеэ хуурах
Энэ зүүдээрээ шалбин идсэн хэрэг! Чи хэрвээ нэгд нэгээр цайварлахгүй юм бол олон түмний уучлан шийтгэхийг яасан ч олж чадахгүй (Т.Дэлгэрсан, Ахмад хувьсгалчийн шинэ аялал).
Зураг сайхан боловч цаас
Зүүд сайхан боловч хоосон
Зүрх нь ханцуй дотроо
Зүүд нь хэлэн дээрээ
Хоршоо үг
зүүд нойр — унтаж байх үеийн сэтгэхүйн үйлдэл
зүүд зэрэглээ — тодорхойгүй балархай
Үгийн гарал
From *jexüdün from Proto-Mongolic *jexü-, compare Dongxiang zhaojin, Daur jeulgw (“to dream of, to sleeptalk”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.