зүүлт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зүүх засал, чимэглэл, гоёлын нэр
- 2.Бичиг номын дотор орсон зарим үг утгыг тусгайлан тайлбарласан тайлбар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүүлт |
|---|---|
| Харьяалахын тийн | зүүлтийн |
| Заахын тийн | зүүлтийг |
| Өгөх орших тийн | зүүлтэд |
| Гарахын тийн | зүүлтээс |
| Үйлдэхийн тийн | зүүлтээр |
| Хамтрахын тийн | зүүлттэй |
| Чиглэхийн тийн | зүүлт рүү |
| Олон тоо | зүүлтүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
энгэрийн зүүлт — энгэрт зүүх чимэг
ташааны зүүлт — ташаанд зүүх зүүсгэл гоёл
хүзүүний зүүлт — хүзүүнд зүүх гоёлын оосор, гинж сэлт
зүүлт хийх — ном, өгүүллийн доторх зарим үг хэллэг, нэр томьёог аль нэг газар нь тусгайлан тайлбарлах
Хоршоо үг
чимэг зүүлт — гоёл чимэглэлд хэрэглэх зүүсгэл, унжлага чимэг
зүүлт/зүүлт тайлбар — тухайн зүйлийн талаарх нэмэлт мэдээлэл, ишлэн авсан ном зохиолын нэр зэргийг дор нь хадсан болон ард нь хавсаргаж өгсөн тайлбар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.