тасархай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Салсан, тасарсан юм
- 2.Салсан тасарсан юмны ором
- 3.Онцгой, салангид, зожиг
- 4.шилжсэн утгаХотойсон, нахийсан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тасархай |
|---|---|
| Харьяалахын тийн | тасархайн |
| Заахын тийн | тасархайг |
| Өгөх орших тийн | тасархайд |
| Гарахын тийн | тасархайгаас |
| Үйлдэхийн тийн | тасархайгаар |
| Хамтрахын тийн | тасархайтай |
| Чиглэхийн тийн | тасархай руу |
| Олон тоо | тасархайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээсний тасархай — дээснээс тасарч үлдсэн жижиг хэсэг
олсны тасархай — олсноос тасарч үлдсэн жижиг хэсэг
цаасны тасархай — цаасны өөдөс
олноос тасархай байх — олноосоо сондгойрон зожигрох
сүргээсээ тасархай явах — сүргээсээ сондгойрон салж явах
амьдралаас тасархай — амьдралд байдаггүй, амьдралд байж боломгүй
тасархай суух — бусдаас зожигрон суух
уулын тасархайгаар давах — уулын ониор давах
тасархай хамартай хүн — нахиу хамартай хүн
Хэлц үг
яс махны тасархай/мах цусны тасархай — садан төрлийн холбоотой хүн
Нарны илчинд найргүй
Тасархай цаазанд талгүй
Хоршоо үг
тамтаг тасархай — юмны урагдсан, ноорсон, салбарсан хэсэг
тасархай оторхой — алдаг оног, хэсэг бусаг
тонж тасархай — онц тасархай, бусдаас онцгой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.