илд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёр талдаа иртэй, шулуун, хуйд дүрж зүүх, сэлмээс арай бага, ган төмрөөс хийсэн хүйтэн зэвсэг
- 1.анагаах ухаанҮлд, юлд хэмээхийн бичгийн хэлний уламжлалт болон нутгийн аялгууны хэлбэр, арьс хөрсөнд хөгц ургаснаас үүсэх арьсны өвчин
- 1.Ил
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsword
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | илд |
|---|---|
| Харьяалахын тийн | илдийн |
| Заахын тийн | илдийг |
| Өгөх орших тийн | илдэд |
| Гарахын тийн | илдээс |
| Үйлдэхийн тийн | илдээр |
| Хамтрахын тийн | илдтэй |
| Чиглэхийн тийн | илд рүү |
| Олон тоо | илдүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дам илд — том илд
хатан илд — хат сайт илд
биенд илд гарах — биенд үлд яр туурах, арьсанд илд өвчний бижрүү гарах
илд өвс — урга. - уул хярд ургана, навчны дүр самрын боргоцойтой адил шиг, өнгө улаавтар хоо, язгуур болон ишийг бүрхэн ургах ургамал
Хэлц үг
Илд хурц боловч усыг тасалж чадахгүй
Морь хурдан боловч сүүдрээ орхиж чадахгүй
Эсгий зузаандаа сайн
Илд хурцдаа сайн
Зүйр цэцэн үг
Илд хурц боловч ус тасалж чадахгүй
Хоршоо үг
илд бамбай — халз тулалдаан үед цавчих хамгаалах зэвсэг, хэрэглэл
илд жад — халз тулааны үед цавчих, хатгах хүйтэн зэвсэг
илд зэвсэг — илд мэс тэргүүтэн хүйтэн зэвсэг
илд сүх — халз тулаанд хэрэглэх, богино болон урт иштэй, цавчих хүйтэн зэвсэг
илд сэлэм — нэг ба хоёр талдаа иртэй, байлдаан тулаанд хэрэглэх нэг төрлийн цавчин тасчих хүйтэн зэвсэг
илд далд — ил далд
Үгийн гарал
From Proto-Mongolic *ildü, compare East Yugur oldi (“tailor's knife”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.