сэлэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.(сэлмэн) нэрУрт матигар хэлбэртэй, хурц иртэй, богино бариултай, хатгах, цавчих цэргийн зэвсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsword; sabre
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэлэм |
|---|---|
| Харьяалахын тийн | сэлэмний |
| Заахын тийн | сэлмийг |
| Өгөх орших тийн | сэлэмд |
| Гарахын тийн | сэлэмнээс |
| Үйлдэхийн тийн | сэлмээр |
| Хамтрахын тийн | сэлэмтэй |
| Чиглэхийн тийн | сэлэм рүү |
| Олон тоо | сэлэмнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
махир сэлэм — хагас дугуй хэлбэртэй сэлэм
сэлмийн балдаг — сэлмийн бариул
сэлмийн сагалдарга — сэлэм зүүх мөрөвч
сэлмийн хуй — сэлэм агуулах гэр
сэлэм агсах — сэлэм зүүх
сэлэм зүүх — хуйтай сэлмийн оосрыг нь толгойдоо углан биеийн хажууд байрлуулах
сэлэм далайх — сэлмээ сугалан цавчихыг завдах
сэлэм сугалах — сэлмээ хуйнаас гаргах
сэлэм эргүүлэх — а.сэлмээр цавчих; б.сэлмээр тулалдах арга ухааны үзүүлбэр үзүүлэх
сэлмээр цавчих — сэлмээр хяргах
сэлмэн эвэр — урагш хандсан, хурц үзүүртэй урт эвэр
сэлмэн хошуут цахлай — амьт. - цахлай шувууны нэг төрөл
сэлмэн цэцэг — урга. - сэлэм мэт навчтай, улаан буюу улаавтар цэцэгтэй, олон наст чимэглэлийн ургамал
Хэлц үг
Сэлэм жад адгийн зэвсэг
Цэцэн мэргэн дээд зэвсэг
Зүйр цэцэн үг
Сэлэм жад адгийн зэвсэг
Сэцэн ухаан дээдийн зэвсэг
Хоршоо үг
сэлэм жад — цавчих, сүлбэх зэвсэг хэрэгсэл
буу сэлэм — буудах, цавчих зэвсэг
хутга сэлэм — огтолж зүсэх болон цавчих дайтах хэрэгсэл
Үгийн гарал
# From Proto-Mongolic *seleme, compare Buryat һэлмэ (helme), Kalmyk селм (selm), Daur selmii, East Yugur seleme. # The Mongolic term is probably derived from Proto-Tungusic *sele, compare Evenki сэлэ (sələ, “iron”) and Manchu ᠰᡝᠯᡝᠮᡝ (seleme, “dagger”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.