Үндсэн хэсэг рүү шилжих

илүү

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Тодорхой тоо, хэмжээнээс хэтрүү, хэрэгцээнээс их
  2. 2.
    Хэрэггүй, дэмий
  3. 3.
    Давуу, сайн

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнилүү
Харьяалахын тийнилүүгийн
Заахын тийнилүүг
Өгөх орших тийнилүүд
Гарахын тийнилүүгээс
Үйлдэхийн тийнилүүгээр
Хамтрахын тийнилүүтэй
Чиглэхийн тийнилүү рүү
Олон тооилүүгүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • илүү гаргах — а.тоо хэмжээ хэтрэх. б.бусдаас арга чадвараараа давах

  • илүү гэр — суух гэрээс гадна юм агуулах, мал оруулах зэрэг аахар шаахар зүйлд хэрэглэх гэр; бага гэр, банаг

  • илүү зам явах — ахиу зам явах

  • илүү орон тоо — а.хүний ажиллах хүчин тогтоосон тооноос хэтрүү орон тоо

  • илүү ааш — хамаа, холбогдолгүй зүйлд хүрэлцэх зан

  • илүү зан — хэмээс хэтрүү зан, хэрэггүй зан

  • илүү санаа — а.бүтэхгүй, хэрэггүй зүйл хийх оролдлого; б.ихэд горилох хомхой сэтгэл

  • илүү үг — хэлэхгүй байвал зохих дэмий үг

  • илүү үзэх — а.сайн харах; б.өөрөөсөө давууд атаархах, ад үзэх

  • илүү харах — а.сайн харах; б.бусдын юманд шунах, улам авахыг хүсэх

  • илүү хэлэх — хэтрүү ярих

  • хүнийг илүү хэлэх дуртай хүн — хүнийг давуулж ярих дуртай хүн

  • илүү яриа — шаардлагагүй яриа, чалчаа үг

  • арай илүү — арай сайн

  • илүү баярлах — улам их баярлах

  • илүү мэдэх — давуу сайн мэдэх

  • илүү од — зурхай. - сарны зурхайн ёсны арван нэгэн гарагийн нэг, хорин өдөр нэгэн хэмжээ, хорин есөн жилд нэгэн эргэлт болно

  • илүү сайхан — бусдаас сайхан

  • илүү тус хүргэх — арай их тус хүргэх

  • илүү ухаалаг хүн — давуу ухаантай хүн

  • илүү хайрлах — давуу хайрлах

  • илүү чадалтай — давуу чадалтай

  • илүү чухал — нэн чухал

Хэлц үг

  • илүү сарын бямба өдөр — огт хэрэггүй, илүүц явдлыг зүйрлэсэн хэллэг

  • илүү үгтэй — хов жив зөөдөг зантай

    Илүү үгтэй зарим нь “Балдан өдий олон жил дарх хийхдээ өөртөө байхгүй ч өрөөл бусдаас хумс чимх юм цуглуулахад ганц охиныхоо чихэнд гялайх юмтай болсон байлгүй яах вэ. Олны нүдэн дээр гарсангүй” гэсэн янз бүрийн яриа ам дамжсаар өвгөн дархны сонорт хүрчээ (Б.Дариймаа, Хос мөнгөн бугуйвч).

  • илүү үгтэй илгэн хоншоортой — (хошин) дэмий олон үг хэлдэг, болох болохгүй олон юм ярьдаг

    Би илүү үгтэй илгэн хоншоортой байвал бүгд миний шодон гэзгийг хуу татан хаяж, нурууг хугалан алж орхиход гомдохгүй гэж өчин сөхөрч толгой гудайлгав (Ж.Пүрэв, Гурван зангилаа).

  • илүү үзэх — өөрөөсөө давуутайд атаархах

    Ойрын хэдэн өдөр Нансалмаа хүүхэн Базарыг шохоорхож, тэдэнтэй маргахаа больсон. Илүү үзэж, хялайж ч хардаггүй болсон (О.Бямбажав, Саруул зам).

  • илүү харах — олох, хүсэх зүйлд үлэмж хувиар горилох, хожоо харах

    Энэ нөхөр жаргал даахгүй илүү харж намайг доромжиллоо гэж зэвүүцэх өшөө хорсолд автдаг л даа (Б.Пүрэвдорж, Нууцхан сэтгэл).

  • илүү харж билүү долоох — улам цаашлах, даврах

    Тэр уг нь ганц бэлтрэг олж тэжээе гэсэн бодолтой байсан хүн чинь энэ долоогийн дундаас хамгийн өсгөлүүн нэгийг нь сонгоод авчихад л болох байтал илүү харж билүү долоодог нь ч юу билээ дээ. Тэр энэ нэг үүрийн долоон бэлтрэгийг бүгдийг аваад ирдэг нь Дорж, Гао Зянь Жун хоёрыг дагуулж явснаас болсон хэрэг (Зян Рун, Чонон сүлд).

  • ↑ толгой илүү, тохой өндөр

  • Ааш алдвал арван зоосны гарз

  • Илүү аашилбал есөн зоосны гарз

  • Дэмий үг дээвэр дээгүүр

  • Илүү үг өрхөн дээгүүр

  • Ил барьсан тольтой

  • Илүү харсан нүдтэй

  • Ихэмсэг аашилбал арван зоосны гарз

  • Илүү омгийг сэрэлтэй

  • Ямагт ховдгийг тэвчилтэй

  • Энгийн үгийг мэдэлтэй

  • Ичгүүрт явдлыг хяналтай

  • Илүү санаж

  • Булуу хэмлэх

  • Илүү үг бие ороох

  • Урт хувцас шилбэ ороох

  • Илүү үг толгойд арандаг

  • Илүү үгтэй

  • Самуун зантай

  • Илүү хөдөллөө гээд мах элэгдэхгүй

  • Илүү хэвтлээ гээд нас нэмэгдэхгүй

  • Илүү хэлснээс

  • Дутуу хэлсэн нь дээр

  • Илүү юманд үг барах

  • Талаар юманд талаа барах

  • Их санасан газар гөрөөс үгүй

  • Илүү хэлсэн үг явц үгүй

Зүйр цэцэн үг

  • Илүү аашилбал есөн зоосны гарз

  • Ихэмсэг аашилбал арван зоосны гарз

  • Илүүгийн дотор дутуу буй

  • Ихийн дотор бага буй

  • Илүүд дурлан чулуу зуух

  • Илүү харж

  • Билүү долоох

Хоршоо үг

  • илүү дутуу — а.яв цав биш; б.хэрэгтэй хэрэггүй; в.их бага

  • дутуу харах — а.шунах; б.гоочлох

  • илүү дэлүү — илүү, ахиу юм харах, шунахайрах байдал

  • илүү халиу — давуу сайн

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.