магнаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алт, мөнгөн утас оруулж нэхсэн луу хээтэй торго
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | магнаг |
|---|---|
| Харьяалахын тийн | магнагийн |
| Заахын тийн | магнагийг |
| Өгөх орших тийн | магнагт |
| Гарахын тийн | магнагаас |
| Үйлдэхийн тийн | магнагаар |
| Хамтрахын тийн | магнагтай |
| Чиглэхийн тийн | магнаг руу |
| Олон тоо | магнагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хамба магнаг — тачир үстэй нэгэн зүйлийн магнаг торго
шаа магнаг — алт, мөнгөн утас оруулж нэхсэн сиймхий торго
магнаг дээл — магнаг торгоор хийсэн дээл
магнаг үсэг — магнаг торгоор оёж хийсэн үсэг
магнаг чулуу — эрдэс. - хөнгөн дэгдэмтгий бодос /ус, фтор, бор, хлор зэрэг/, заримдаа ховор болон сарнимал махбод ихээр агуулдаг, эрдэс бүхий бүдүүн ширхэгтэй, ихэвчлэн судал, үүр, мэшил хэлбэрээр байрладаг магмын чулуу
Хэлц үг
магнаг өмсөх — гоёх
магнаг болох — ховордох, хомсдох
Мах магнаг болсон энэ цагаар малчид илгээлтийн эзэд бүгдээр хоолны бүтэц найрлагаа өөрчлөх нь сонин байж мэдэх боловч Чэнь Жэнь бэлтрэг хоёр л хамгийн ихээр хэцүүдэх болов (Зян Рун, Чонон сүлд).
Зуны улиралд мах магнаг болохоор талын ноход өлөн зэлмүүхэн өдөр хоногийг өнгөрөөдөг (Зян Рун, Чонон сүлд).
магнаг дээр цэцэг нэмэх — сайнаас сайн болгож, сайхнаас сайхан болгох
Жию Юүн бас одож, Шин, Ван хоёр Фү Лин-ий өмнө магнаган дээр цэцэг нэмтэл хэлсэнд Ван Фү Лин-ий чихэнд оровч ганц дэмий итгэхгүй (Цүү Шиувай Цин, Улаан асрын зүүдэн).
Магнаг биш үс боловч
Мах халхлах чадалтай
Мэргэн биш мунхаг боловч
Биеэ тэжээх чадалтай
Магнаг өмссөн хүн зүс орно
Мах авсан мал сүр орно
Малгай өмсөөд зохихгүй толгой нь шувтан
Магнаг өмсөөд тохирохгүй бол мөр нь шувтан
Малтай бол
Магнаг хямд авна
Зүйр цэцэн үг
Торго өмссөн хүнд магнаг хүргэгч олон
Турсага нөмөрсөн хүнд нөхөөс өгөгч цөөхөн
Хоршоо үг
магнаг таж — алт мөнгөн утас оруулж нэхсэн луу хээтэй торго болон өнгө дотрыг өөр өөр өнгийн утсаар ялгаруулан нэхсэн торгомсог бараа
торго магнаг — алт мөнгөн утсаар нэхсэн гоёмсог хээтэй нарийн бөс бараа
хоргой магнаг — сайн чанарын торго, хоргой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.