Үндсэн хэсэг рүү шилжих

магнай

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠮᠠᠩᠨᠠᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    хүндэт. Зулайнаас дооших, хөмсөгнөөс дээших нүүрний хэсэг; духны хүндэтгэл нэр
  2. 2.
    Тэргүүн, манлай

Англи утга

  • нэр үгforehead

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмагнай
Харьяалахын тийнмагнайн
Заахын тийнмагнайг
Өгөх орших тийнмагнайд
Гарахын тийнмагнайгаас
Үйлдэхийн тийнмагнайгаар
Хамтрахын тийнмагнайтай
Чиглэхийн тийнмагнай руу
Олон тоомагнайнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • магнай нь үрчийх — духны арьсаа атируулах

  • магнайдаа хүргэх — эрхэмлэвэл зохих зүйлийг дээд­лэн духандаа хүргэх

  • өргөн магнайтай — дух том талбиун

  • бөхийн магнай — цолныхоо эрэмбээр хамгийн түрүүнд гарах бөх

  • баярын магнай — түрүү магнай

  • түрүү магнай — уралдаанд түрүүлсэн морь

  • барууны магнай ахлах — олборлолтын ээлжний тэсэлгээг ахлах хүн

Хэлц үг

  • магнай авах — духан дээр нь няслах

  • магнай нь тэнийх — баярлах

  • магнай тэнүүн — сэтгэл хангалуун, баяр­тай байх

  • магнай хагартал баярлах — ихэд баярлах

  • магнайдаа тоосгүй — уралдаан тэмцээнд түрүүлэх, нэгд орох

  • магнай/дух/цох авах — тоглоомоор цохон дээр нь няслах, цохдох

    Би тоглоод хожсон учир бүгдээс нь магнай аваад... баахан бах ханаж байгаа юм биш үү.

  • магнай тэнийтэл [баярлах] — тун их

    Шударга шулуун л амьдарна гэж чи нэг насаараа ярилаа. Бас үнэнийг эрж багагүй урт замаар улс орон хэслээ. Хаана байна? Далан хавар үзэхдээ ганц гүйцэд цадаж, магнай тэнийтлээ баярласангүй (Д.Наваансүрэн, Минжийн Хангай).

  • магнай тэнийх/тэнүүн — сэтгэл баясаж дотор их л уужрах

    Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гүм болоход түүнийг тосъё гэж яаран ташуурыг тулан босмогц ар талаас гэнэт буугийн тасхийн дараагаар хоёр удаа дуугарахад... (Д.Нацагдорж, Үзэгдээгүй юм).

    Аав нь юугаа мэдэх вэ? Илгээлт сайхан шүү дээ. Тийм их сонирхолтой юм бол эчнээгээр сурна биз дээ гэсэн хариуг нь сонсоод Баатар магнай тэнийн баярлав (Д.Энхболд, Соёо).

    Надад Хүрээнээс тун яаралтай зайлан гарч Сүхбаатар дээр очиж намын үйл хэрэгт үхтэлээ зүтгэхээс өөр аргагүй явдал тохиолдов гэхэд Палам ч магнай тэнийн баярлаж бичгээ шинээр дугтуйлав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • магнайгаа хагартал [баярлах] — баяр бахдал их л өөрийн сэтгэлд багтан ядан

    Магсаржав “дайсан бол хаанаас халуун зэвсэг бэлэглэх вэ” гэж бодож магнай хагартлаа баярлаж байна гэнэ (С.Удвал, Их хувь заяа).

    Ингэхдээ зүгээр ч нэг хашир ухаанаас нь юүлээд байхгүй ус түлшийг нь залгуулж, морь малыг нь ойртуулан, тэмээ хомнож, тэн татан ачаа хөсгийг хөдөлгөнө. Хоёр хөгшин түүнд нь харин ч нэг магнайгаа хагартал баярлана даа (С.Пүрэв, Цагаан дэрсний намаржаа).

  • ↑ баярын магнай

  • ↑ бөхийн баярын магнай

  • ↑ түрүү магнай

  • Магтсан охин

  • Магнай баастана

  • Малгай дарсан хожгор

  • Магнай халзангаа элэглэнэ

  • Мэдэлгүй хүнээр мэйрэн битгий тавь

  • Магнай халзан ишгээр ухна битгий тавь

Зүйр цэцэн үг

  • Магнайн хөлсөө улдаа түрхэж

  • Улны хөлсөө магнайдаа түрхэх

  • Эр хүн хэдий баярлавч магнай үл хагарах

  • Эмээлт морь хэдий таргалавч арьс үл язрах

  • Мал гэхэд яс нь хавтайж

  • Мах гэхэд магнай нь тэнийх

Хоршоо үг

  • дух магнай — хөмсөгний дээдээс аваад үс хүртэлх хэсэг

Үгийн гарал

From Proto-Mongolic *maŋlaï with a shift of nasality from ŋ to l. Doublet of манлай (manlaj), compare also Dongxiang manlou.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.