манан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэсэг газарт тогтсон усны уур бүхий тунгалаг биш агаар
- 2.Тоос, утаа
- 3.шилжсэн утгаҮймээн бужигнаан
Англи утга
- нэр үгfog, mist; cloud (of dust, of smoke, ...); confusion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | манан |
|---|---|
| Харьяалахын тийн | манангийн |
| Заахын тийн | мананг |
| Өгөх орших тийн | мананд |
| Гарахын тийн | манангаас |
| Үйлдэхийн тийн | манангаар |
| Хамтрахын тийн | манантай |
| Чиглэхийн тийн | манан руу |
| Олон тоо | манангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
манан дэгдэх — манан дээш хөөрөх
манан татах — манан суух
манан суух — чийгт агаар нэг газарт багларан тунарах
манантай өдөр — манан татсан өдөр
улаан манан татуулах — тоос ихэд бужигнуулах
манан татуулах — а.хэрүүл маргаан үүсгэж будлиантуулах; б.тоос босгон цааш хурдан явах
манан хадаах — үймүүлэх, сандраах
манан хамхаг — урга. - нэг наст өвс, азай буурал
Хэлц үг
сүйдийн манан болох — сандран бужигналдах, хэрэг төвөг гарах
мананы нар мандтал шарах — далд муулах
Мананы нар мандтал шарсныг анзаарсан. Түүнд хүн муулахаас өөр эрдэм гэж байдаггүй байх аа.
↑ сүйдийн манан болох
Инээд хөөрч хэрүүл болно
Манан хөөрч үүл болно
Манан ихэдвэл бороо болно
Маргаан ихэдвэл зодоон болно
Манан удвал бороо болно
Охин үдэлбэл худгай болно
Нар улайж жаргавал тэнгэр зохирдог
Манан татаж эхэлвэл үер болдог
Шороо арвидаж уул
Чийг арвидаж ус
Манан арвидаж үүл
Ус арвидаж мөс
Зүйр цэцэн үг
Манан ихэдвэл бороо болно
Маргаан ихэдвэл зодоон болно
Хоёр далай хол оршивч уур манангаар нийлдэг
Хоёр хүн хол төрөвч явдал замдаа учирдаг
Хоршоо үг
манан будан — дээгүүрээ тунгалаг, доогуураа бүрхэг усны уур бүхий агаар
манан хүдэн — газарт буусан болон газраас дэгдээгүй уур бүхий тунгалаг биш агаар
униар манан — униар будан
үүл манан — агаарт хуралдсан усны уур болон түүний доош буусан нь
уур манан — хөөрөн дэгдэх усны хий
утаа манан — агаарт дэгдсэн их тоос
Үгийн гарал
From Proto-Mongolic *manaŋ, *manan, compare East Yugur munang.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.