мөргөх
Тайлбар
- 1.Толгойгоороо хүчлэн түлхэх, сэжих
- 2.Хүчиндээ ямар нэгэнд зүйлд очиж тулах
- 3.шилжсэн утгаАжил хэрэг бүтэмжгүй болж, мухардах
- 4.шилжсэн утгаАзаа үзэх
- 5.шилжсэн утгаЗөрөөгүй яг таарах
- 1.шашинМөргөл үйлдэх
- 1.Толгойгоо гудайлган биеэ бөхийн хүндэтгэл үзүүлэх.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto butt, to bump (with horns, forehead, ...); to crash into, to run into; to prostrate; to pray
Нийлмэл үг
үхэр мөргөх — үхэр ямар нэг зүйлийг толгойгоороо хүчлэн түлхэх
мөргөн хөөх — толгойгоороо хүчтэй түлхэн хөөх
ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх — ач тусыг үл бодох
хад мөргөх — хаданд тулах
хашлага мөргөх — хашлагад тулах
тотго мөргөх — хаалга мөргөх
хаалга мөргөх — а.зорьсон ажил үл бүтэх; б.уулзахаар очтол хүнгүй, үүд түгжээтэй байх
мөргөөд үзэх — азаа үзэх
тоо мөргөх — тоо ямар ч зөрөөгүй яг таарах
данс мөргөх — данс зөрөөгүй таарах
гоц мөргөх — бөхийн барилдаанд учраа бөхгүй сондгойрсон учир давсанд тооцох
бурханд мөргөх — бурханд мөргөл үйлдэх
мөргөж сөгдөх — мөргөл үйлдэж буй мэт сөгдөх
залбиран мөргөх — залбиран мөргөл үйлдэх
сунаж мөргөх — сунан хэвтэж мөргөл үйлдэх
Хэлц үг
хий мөргөх — гоц мөргөх
↑гоц мөргөх
↑ данс мөргөх
↑ тоо мөргөх
↑ төлгөн хуц элгэн хад мөргөх
↑ хаалга мөргөх
↑ хадаас мөргөх
↑ хий мөргөх
↑ цоож мөргөх
Мөргөх бухын нүд улаан
Хорлох хүний харц зэвүүн
Зүйр цэцэн үг
Мөргөсөн толгой чинь мөнхрөг
Мөнгө алтан дээр өнхрөг
Мөргөх бухын нүд улаан
Хорлох хүний харц зэвүүн
Үгийн гарал
From Proto-Mongolic *mörgü-, compare Mongghul murigu (“to butt, to collide”), Daur murgugw (“to bow, to knock”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.