мөч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цагийн хэм; нэг цагийг дөрөв хуваасны нэг, арван таван минут
- 1.Хүн, амьтны гар хөлийн хэсгүүд
- 2.Малын махны хуваарь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мөч |
|---|---|
| Харьяалахын тийн | мөчийн |
| Заахын тийн | мөчийг |
| Өгөх орших тийн | мөчид |
| Гарахын тийн | мөчөөс |
| Үйлдэхийн тийн | мөчөөр |
| Хамтрахын тийн | мөчтэй |
| Чиглэхийн тийн | мөч рүү |
| Олон тоо | мөчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мөч өнгөрөх — цаг хугацаа өнгөрөх
шийдвэрлэх мөч — хэрэг явдлын эцсийн дүнг үзэх
мөчийн хувин — хуучир. - дундад зууны үед од зүйд хэрэглэж байсан нэгэн зүйл дүрэмт сав
дөрвөн мөч хөших — гар, хөл чилж мэдээ алдах
мөч мах — а.хөл махыг хоёр хуваасны нэг хэсэг; малын хаа гуя; б.малын хоёр дал, хоёр сүүж болон найман чөмөг
нэг мөч мах — хөл махыг хоёр хуваасны нэг
мөч гуя — хаа гуя
мөч мөчөөр нь нугалах — мөчлөн салгах
арван хоёр мөч — дөрвөн хөл найман мөч, ууц хоёр мөч, сээр, хүзүү тус тус нэжгээд мөч
Хэлц үг
мөч тоолох — а.тухайн цаг хугацааг тэсэн ядан хүлээх; б.шилж. яаралтай чухал зүйл
Мөч ховордоход богтос
Мөнгө ховордоход цайр
Зүйр цэцэн үг
Мөчийг нь тасалж
Мөрийг нь сажлуулах
Мөрийг нь хөөж
Мөчийг нь тоолох
Мөч ховордоход богтос
Мөнгө ховордоход цайр
Хоршоо үг
цаг мөч — цаг хугацаа
мөч чац — хүн, амьтны үе мөч
үе мөч — хүн, амьтны биеийн үет хэсэг болон гар хөлийн хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.