Үндсэн хэсэг рүү шилжих

цаг

нэр үг[t͜sʰäk]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠴᠠᠭ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    гүн ух. Үргэлжид хөгжих материйн орших ахуйн бодот хэлбэр
  2. 2.
    Хугацаа, үе
  3. 3.
    зурхайНарны зурхайн ёсны нэг өдөр шөнийг 24 хуваасны нэг хувь, цагт 60 минут багтана
  4. 4.
    зурхайЗурхайд жил, сар өдөр цагийг арван хоёр амьтнаар нэрлэх агаад хуучин монгол тоололд нэг хоног арван хоёр цагт хуваагдана, нэг цагт 8 мөч буюу 120 минут багтана, одоогийн хоёр цаг нь нэг цаг болно
  5. 5.
    Цаг, тоолол буюу өдөр шөнийн 24 цагийн хуваарь бүхий хэмжүүр, сад
  6. 6.
    Жилийн дөрвөн улирал
  7. 7.
    хэл шинжлэлҮйлийн хэзээ болсон, болж байгаа, болохыг илтгэх хэл зүйн ай

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгtime; season; hour; o'clock; tense; watch; clock

Тийн ялгал

Нэрлэхийн тийнцаг
Харьяалахын тийнцагийнW
Заахын тийнцагийгW
Өгөх орших тийнцагтW
Гарахын тийнцагаасW
Үйлдэхийн тийнцагаарW
Хамтрахын тийнцагтайW
Чиглэхийн тийнцаг руу
Олон тооцагуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • цаг алдах — хугацааг дэмий өнгөрөөх

  • цаг барах — а.цаг хугацаа үрэх; б.цагийг үр дүнгүй өнгөрөөх

  • цаг бус/цаг бусаар — зуурд, зуурдаар

  • цаг бүхэн — хугацаа бүхэн

  • цаг зуурын — түр зуурын

  • цаг нөгчөөх — а.цагийг дэмий өнгөрүүлэх; б.ажил хэргийг хойшлуулах, цалгардуулах

  • цаг улирлын арга — жил, сар, хоногоор цаг хугацааг бодох арга, аргын, билгийн, арга билгийн улирал гэж байх ба аргын улирал нь дэлхийн бөмбөрцөг нарыг бүтэн нэг тойрох хугацааг нэг жилээр бодож, энгийн жилийг 365, өндөр жилийг 366 хоногоор тогтоон, нэг жилийг арван хоёр сар болгон хуваана

  • цаг цагт нь — тухай бүрд нь

  • цаг тухайд нь — хугацаанд нь

  • цагаа олох — яг онож, хугацаандаа

  • цагийн байдал — тухайн үеийн нийгмийн ерөнхий төлөв

  • цагийн хуваар — ажиллах, амрах, сурах цагийг заасан хүснэгт

  • хам цаг хэл — шинж. - а.тодорхой цаг үе; б.орчин цаг, орчил цаг

  • монгол цаг тооны бичиг — МЭӨ III зууны үед Хүннүчүүд зурхайн самбар хэрэглэж байсан бөгөөд хожим 840-өөд оны үед арван хоёр жилийн давтамжтай, жаран жилийн цаг улирлын тооны бичигтэй байжээ

  • цаг тооны бичиг — тэнгэрийн эрхэсийн харагдах хөдөлгөөнд тулгуурлан урт удаан хугацаа тоолох тогтолцоо, нарны жил /аргын/-д үндэслэсэн нарны цаг тооны бичиг хамгийн их дэлгэрчээ, харин Ази, Дорно дахины орнуудад голдуу сар-нарны цаг тооны бичгийг хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь сарны мөчлөгийн солигдолтыг од зүйн жилийн эхтэй тохируулдаг байна

  • долоон цаг — өглөөний долоон цаг

  • цаг нөгцөөх — а.цагийг хий дэмий өнгөрөөх; б.ажлыг хойшлуулах

  • цаг үрэх — цаг гарздах

  • өдрийн цаг — өдөр, гэгээтэй болсон үе

  • шөнийн цаг — шөнө, харанхуй болсон үе

  • хулгана цаг — 23 цаг 40 мин. - 01 цаг 40 мин.

  • үхэр цаг — 01 цаг 40 мин. - 03 цаг 40 мин.

  • бар цаг — 03 цаг 40 мин. - 05 цаг 40 мин.

  • туулай цаг — 05 цаг 40 мин. - 07 цаг 40 мин.

  • луу цаг — 07 цаг 40 мин. - 09 цаг 40 мин.

  • могой цаг — 09 цаг 40 мин. - 11 цаг 40 мин.

  • морин цаг — 11 цаг 40 мин. - 13 цаг 40 мин.

  • хонь цаг — 13 цаг 40 мин. - 15 цаг 40 мин.

  • бич цаг — 15 цаг 40 мин. - 17цаг 40 мин.

  • тахиа цаг — 17 цаг 40 мин. - 19 цаг 40 мин.

  • нохой цаг — 19 цаг 40 мин. - 21 цаг 40 мин.

  • гахай цаг — 21 цаг 40 мин.- 23 цаг 40 мин.

  • цаг бичүүр — хугацааны богино тасалдлыг нарийн хэмжих, хоёр цагны заалтыг харьцуулдаг багаж

  • зун цаг — зуны улирал

  • намар цаг — намрын улирал

  • цагийн гачиг — зуд турхан, ган гачаал зэрэг байгалийн бэрхшээл

  • цаг агаарын урьдчилсан мэдээ цаг — уур. - цаашид цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг шинжлэх ухааны үндэстэйгээр урьдаас шинжлэн гаргасан мэдээ

  • цаг уур судлал — ш.у. - дэлхийн агаар мандлын физик төлөв, тэнд явагдах физик үйл явцуудыг судалдаг ухаан бөгөөд үндсэн салбар нь агаар мандлын физик болно

  • цаг уурын алба — цаг уурын, тухайн цагийн байдлыг болон, үүсч болзошгүй хүндрэлийг хүн ам, улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарт мэдээлдэг байгууллага

  • цаг уурын бичүүр цаг — уур. - агаарын бөмбөрцөг, аэростат, нисэх онгоц, пуужингаар хөөргөдөг, задгай агаар мандлын даралт, температур, чийгшлийг автоматаар бичиж тэмдэглэдэг багаж

  • … болон өөр 5

Хэлц үг

  • цаг алдах — цаг хугацааг хий дэмий өнгөрөөх

    Ачааны машин хоцорч ирснээс болж, бид цаг их алдлаа.

  • цагийн өнгийг дагах — цаг төрийн байдлыг дагах, орчин ахуйд нь зохицуулах

    Арслан аав аа, цагийн өнгийг дагахгүй бол болохгүй шүү, нийгэм нийтээрээ ингэж зочилж дайлж байна, бид хоосон байж болох уу даа (Хасбарс, Мах иддэг машин худаг).

  • цагийн хоолны давс — дахин дахин нуршдаг, үйлддэг зүйлийг адалсан хэллэг

    Ганц удаа биш шүү дээ. Чухам ч миний үгийг хог лай болгож халгаахгүй байдаг чинь, би дахин давтан яриад л ямартаа цагийн хоолны давс уу даа (Тэгшбаяр, Дурлалын үнэн).

  • Бага багаар цугласаар нэг юм бүтдэг

  • Цаг цагаар өнгөрсөөр нэг жил болдог

  • Нар намайг хүлээхгүй

  • Цаг чамайг хүлээхгүй

  • Цааз мэдэхгүй хүн турж үхнэ

  • Цаг мэдэхгүй хүн өлбөрч үхнэ

  • Цаг богино

  • Ухаан урт

  • Цаг нь болоход

  • Цасан дээр ч түймэр гардаг

  • Цаг зэвүүн

  • Цаас нимгэн

  • Цаг ирвэл бурхан чөтгөр ч горьгүй

  • Цаг мөчийг эрдэнэ шиг үз

  • Цааш чармайхаа үүрд бод

  • Цааз мэдэхгүй хүн бүдэрч үхнэ

  • Цаг мэдэхгүй хүн ядарч үхнэ

  • Цав мэдэхгүй хүн өлбөрч үхнэ

  • Цаг нь болбол

  • Засаад ч тусгүй

  • Цагаан арсланг шоргоолж барина

  • Цаг нь болоход цагаан дамар өөрөө хэлбэлзэнэ

  • Улирал буурахад улаан алтыг зүлгэвч зэвэрнэ

  • Цай нь буцлах

  • Цаг нь ирэхлээр

  • Үхэр тэргээр туулай гүйцдэг

  • Цаг хувирч

  • Цааз сулрах

  • Цаг цагаараа байдаггүй

  • Цахилдаг ногооноороо байдаггүй

  • Цахирмаа хөхөөрөө байдаггүй

  • Цахилдаг хөхөөрөө байдаггүй

  • Цаг цагт нэг цаддаг

  • Цагаан сард нэг цаддаг

  • Үе үе нэг цаддаг

  • Үхэр алахад нэг цаддаг

  • Цаг цагт шинэлэх биш

  • … болон өөр 17

Хоршоо үг

  • цаг агшин — цаг хугацаа, цаг үе

  • цаг төр — тухайн цаг үе, төр засаг

  • цаг улирал — жилийн дөрвөн улирал

  • цаг үе — цаг хугацаа болон тухайн он цаг

  • цаг хугацаа — өдөр хоног, сар, жил

  • цаг хүч — цаг хугацаа, хүн хүч

  • цаг хэмжээ — хэмжээ хугацаа

  • он цаг — цаг хугацаа

  • цаг мөч — цаг хугацаа

  • цаг агаар — цаг уур

  • цаг уур — тодорхой нутгийн, тодорхой цаг хугацааны /хоног, сараар/ агаар мандалын байдал, байгалийн элдэв үзэгдэл

Товчилсон үг

  • БОУЦУ — Байгаль Орчин, Ус, Цаг Уур

  • ДУЦУБ — Дэлхийн Ус, Цаг Уурын Байгууллага

  • ДЦАА — Дэлхийн Цаг Агаарын Алба

  • ДЦУА — Дэлхийн Цаг Уурын Алба

  • ДЦУБ — Дэлхийн Цаг Уурын Байгууллага

  • НЦУТ — Нислэгийн Цаг Уурын Төв

  • ОУЦУБ — Олон Улсын Цаг Уурын Байгууллага

  • УЦУ — Ус, Цаг Уур

  • УЦУА — Ус, Цаг Уурын Алба

  • УЦУГ — Ус, Цаг Уурын Газар

  • УЦУОШГ — Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

  • УЦУХ — Ус, Цаг Уурын Хүрээлэн

  • УЦУЭШХ — Ус, Цаг Уурын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • ҮЦУУА — Үндэсний Цаг Уур, Усны Алба

  • ЦАМ — Цаг Агаарын Мэдээ

  • ЦУСТ — Цаг Уурын Сургалтын Төв

  • ЦУХ — Цаг Уурын Хүрээлэн

  • ЦУЭШХ — Цаг Уурын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠴᠠᠭ (čaɣ), from Middle Mongol ᠴᠠᠭ᠌ (čaɣ), from Proto-Mongolic *cag. Cognate with Buryat саг (sag), Kalmyk цаг (tsag), etc. Compare typologically Russian час (čas), часы́ (časý), Czech hodina, hodiny.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.