наамал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зүйж наасан байдал;
- 2.Нааж хийсэн юм
- 3.Дүрслэх урлагийн нааж хийдэг нэгэн төрөл зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | наамал |
|---|---|
| Харьяалахын тийн | наамлын |
| Заахын тийн | наамлыг |
| Өгөх орших тийн | наамалд |
| Гарахын тийн | наамлаас |
| Үйлдэхийн тийн | наамлаар |
| Хамтрахын тийн | наамалтай |
| Чиглэхийн тийн | наамал луу |
| Олон тоо | наамлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
наамал банз — нимгэн модон хавтсыг хэд хэдээр нь давхарлан наасан нь
наамал ул — оёлгүй, наах аргаар хийсэн гутлын ул
наамал цаасан өнгөлгөө — өрөө тасалгааны дотор өнгөлгөөнд зориулсан хуйлмал зүйл
наамал шил — нийлэг эдээр хийсэн нүдний эвэрлэг бүрхүүлд наалдуулан тогтоодог харааны шилний нэгэн төрөл
зээгт наамал — наах аргаар урлаад хөвөөгөөр нь зээг тавьж хийдэг нэгэн зүйл гар урлал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.