наана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.дагЮмны наад тал, энэтээ
- 2.дагДэргэд, хажууд;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | наана |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | наанад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | наанатай |
| Чиглэхийн тийн | наана руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
голын наана — голын энэтээ
нарны наана — нарны наад талд
улсын баяраас наана — улсын баяр болохоос өмнө
наана ирэх — ирвэл зохих хугацаанаас өмнө ирэх
Хэлц үг
наана уу, цаана уу гэж явах — хүнтэй эвсэг, найрсаг байх
наана цааныг бодохгүй — юмны учир начрыг тунгаадаггүй, бодлогогүй байдал
наана цаана болох — ихэд самгардах, сандрах
наана цаанагүй — илүү дутуугүй, яг таарсан нь
амь наана, там цаана — маш их сандарч тэвдэх байдал
наана бодох — ямар нэгэн зүйлийн талаар өнгөц бодох
өнгөө наанаа, өргөсөө цаанаа — сайхан байдал гаргаж муу санаагаа дотроо нуух
Наана нь наран
Цаана нь саран барих
Хоршоо үг
наана цаана — а.юмны хоёр тал; б.хол ойр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.