нам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.утУлс орны доторх нэгэн хэсгийн эрх ашгийг хамгаалж үзэл бодол, сонирхлоороо нэгдсэн хэсэг хүмүүсийн бүлгэм, улс төрийн байгууллага
- 1.Ургамал, амьтны аймаглал, бүлэглэл
- 1.Орших байрын төвшин доогуур байдал; өндөр гэдгийн эсрэг утга
- 2.Өндөр биш
- 1.Дуу чимээ бага, чимээгүй, тайван
- 1.дайвар утга; дээшээ өргөгдсөн эсвэл тодорхой өндөрлөгөөс харьцангуй бага байх эсвэл яг тийм байх
Эсрэг үг
Англи утга
- нэр үгa (political) party
- тэмдэг нэрlow
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нам |
|---|---|
| Харьяалахын тийн | намынW |
| Заахын тийн | намыгW |
| Өгөх орших тийн | намдW |
| Гарахын тийн | намаасW |
| Үйлдэхийн тийн | намаарW |
| Хамтрахын тийн | намтайW |
| Чиглэхийн тийн | нам руу |
| Олон тоо | намуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
намын гишүүн — тухайн намын үзэл бодол улс орныг хөгжүүлэх хөтөлбөр зэргийг хүлээн зөвшөөрч, намын аль нэг байгууллагад нь харьяалагдах хүн
намын батлах — намын гишүүн мөн болохыг батлан илэрхийлэх үнэмлэх бичиг
намын үүр — намын анхан шатны нэгж
намын дүрэм — намын гишүүд, намын байгууллагуудын дагаж мөрдөх заавар
намд элсэх — намын гишүүн болох
нам нийлэх — а.намууд өөр хоорондоо нэгдэх; б.хуучир. сэм хуйвалдах, хүмүүс далдуур үгсэн эвлэлдэх
мийн нам — мийн язгуурын амьтад
сонгинын нам — сонгинын бүлгийн ургамал
нам дор газар — өндөрлөг бус тал газар
нам сандал — өндөр биш сандал
нам дуу — аяар, зөөлөн дуу
нам суух — дуу чимээ гаргалгүй, хөдөлгөөнгүй суух
нам унтах — бөх сайн унтах
нам цохих — дуугарах завдалгүй цохиж унагах
нам буудах — амин газар нь буудан алах
нам гүмийг эвдэх — чимээгүй, тайван байдлыг бусниулах
Хэлц үг
нам дарах — а.хөдлөх аргагүй болгох; б.аливаа гэмт үйлдлийг нуун далдлах; в.устган үгүй хийх
Навтгар уул модтой
Нам даруу ухаантай
Нам нийлж
Сэм хуйвалдах
Хоршоо үг
нам засаг — сонгуулиар олонхийн санал авсан намаас томилон сонгосон удирдах эрх бүхий дээд байгууллага
нам гүм — чимээ аниргүй, тайван
нам жим — ямар ч чимээ аниргүй
нам тайван — үймээн шуугиангүй тайван амгалан
Товчилсон үг
НБХ — Нам Бусчуудын Хөдөлгөөн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.